2018 оны Хятадын эдийн засгийн өсөлт 6,7 хувьд хүрнэ

2017-11-30 16:15:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: 30-нд Бээжин хотноо Хятадын Банкны Олон улсын банк санхүүгийн судалгааны газар "2018 оны эдийн засаг, банк санхүүгийн төсөөллийн тайлан" нийтэлж, энэ онд Хятадын ДНБ-ний өсөлт 6.8 хувь хавьцаа байна. Харин 2018 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмжээ 6.7 хувь хавьцаа буюу 2017 оныхоос 1 нэгжээр буурч, CPI  2 орчим хувиар өснө хэмээн төсөөлжээ. 

2018 онд Хятадын макро эдийн засгийн бодлого тогтвортой хэвээр байж, их өөрчлөлт гарахгүй. Санхүүгийн бодлого эрчим хүч хэмнэн, байгаль орчныг хамгаалах, ядуурлыг оновчтой бууруулах, том том төсөл зэрэг салбарыг дэмжих явдлыг улам анхаарах болно. Мөнгөний бодлогын талаар мөнгөний зээл тогтвортой нэмэгдэж, хяналт удирдлагын зохицуулалт, банк санхүүгийн эрсдлээс сэргийлэн хяналтад авах ажлаа эрчимжүүлэх болно гэж Хятадын Банк төсөөлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ