Хятадын засгийн газрын тусгай элч Зимбабвед айлчлав

2017-11-30 17:09:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ:  Зимбабвегийн  Засгийн газрын урилгаар, Хятадын  Засгийн газрын тусгай элч, ГХЯ-ны сайдын туслах Цэнь Шяодүн тус улсад айлчлав.  Цэнь Шяодүн Зимбабвегийн ерөнхийлөгч Наманагуатай уулзаж, Хятад улсын дарга Ши  Жиньпиний захиаг уламжлан, хоёр талын хамтын хүчин зүтгэлээр энэ удаагийн  айлчлал хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны харилцааг цаашид  хөгжүүлнэ гэдэгт Хятадын тал итгэж байгаагаа илэрхийлсэн гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 30-нд хэлсэн байна. 

Гэн Шуан  мөн өдөр хэвлэлийн бага хуралд танилцуулахдаа: Ши Жиньпин дарга захиандаа Наманагуа ерөнхийлөгчийн албан тушаал авч, тангараг өргөсөн явдалд дахин баяр  хүргэсэн гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ