Хятад улс Үндсэн хуулийн 4 дэх өдөрлөгөө угтах гэж байна

2017-11-30 17:18:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс Үндсэн хуулийн 4 дэх өдөрлөгөө угтах гэж байна

12-р сарын 4-нд, Хятад улс үндсэн хуулийн 4 дэх өдөрлөгөө угтах гэж байна. Энэ нь мөн ХКН-ын XIX их хурлаас хойш тохиож буй үндсэн хуулийн анхны өдөрлөг юм. Хятадын Хууль зүйн яамны сайд, бүх Хятадын хууль дэлгэрүүлэх албаны дарга Жан Жюнь хэлэхдээ: Энэ оны үндсэн хуулийн өдөрлөг "намын XIX их хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлж, үндсэн хуулийн эрхийг хамгаалъя" уриан дор болох ба 11-р сарын сүүлчээс 12-р сарын сүүлч хүртэл, Хятадын олон газарт өвөрмөц, бодит онцлогтой сурталчилгааны үйл ажиллагааг бүх талаар өрнүүлж, нийтээрээ хуулиа сахин, хуулиас суралцаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг урагшлуулах болно гэжээ.

2014 оноос үндсэн хуулийн өдөрлөгийг бий болгосон юм. Энэ өдөр мөн Хятадын хууль эрх зүйн тогтолцоогоо сурталчлах өдөр юм. Зорилго нь гэвэл үндсэн хуулийн тухай ойлголттой болгож, хуулиар засах үзэл санааг сурталчилж, хууль түгээх эрч хүчээ нэмэгдүүлж, бүх нийтээрээ хуулиа сахин, хуулиас суралцаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах явдал юм. 


Их уншсан

холбоотой мэдээ