Ли Кэчян Сочид хүрэлцэн очлоо

2017-11-30 18:19:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 30-нд, ОХУ-ын ерөнхий сайд Дмитри Медведевийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Сочигийн олон улсын онгоцны буудалд газардаж, энд зохиогдох ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын 16 дахь хуралд оролцох боллоо.
Оросын засгийн газрын өндөр албан тушаалтан, БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хүй нар онгоцны буудалд хүлээн авлаа.
Ли Кэчян: ШХАБ байгуулагдсан 16 жилийн турш одоо нэгэнт бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах чухал индэр болсон юм. Бид Сочид хуран цуглаж, гишүүн орнууддаа өргөтгөл хийсний дараа амжилт ололтоо дүгнэж, нөөцөө уудалж, шинэ гараанаас гишүүн орнууд хоорондын улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хөгжүүлэхийг найдаж байна. Энэ удаад Оросын ерөнхий сайд Д.Медведевтэй уулзалж, Хятад, Оросын харилцаа, ШХАБ-ын хүрээн дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хүчин зүтгэхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ