Ши Жиньпин Барак Обаматай уулзав

2017-11-30 20:52:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Барак Обаматай уулзав

29-нд, Хятад улсын дарга Ши   Жиньпин АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамаг хүлээн авч уулзав.
Барак   Обама АНУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байхдаа Хятад, Америкийн харилцааны   хөгжилд оруулсан хүчин чармайлтыг Ши Жиньпин өндрөөр үнэлэв.
Ши Жиньпин:   Хятад, Америк хоёр орон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах,   дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд хүн үүрэг   хариуцлага хүлээж байдаг. Хятад, Америкийн урт хугацааны эрүүл, тогтвортой   хөгжлийг батлалгаажуулах нь хоёр орон, тэрчлэн дэлхий нийтийн ашиг сонирхолд   нийцэж байна. Хятад улс Америкийн хамт харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа   эрчимжүүлэн, хоёр орны харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна   гэлээ.
Барак Обама Ши Жиньпин даргатай уулзандаа баярлаж буйгаа   илэрхийлээд Хятадын хөгжлийн амжилтыг дэлхий нийт харж байна. Америк, Хятадын   бүтээлч харилцааг хөгжүүлэх нь хоёр орны иргэдийн ашиг тусад нийцэж байна, миний   бие Америк, Хятадын харилцан ойлголцол, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд   идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэлээ.

Их уншсан

холбоотой мэдээ