​Ли Кэчян Тажикстаны ерөнхий сайдтай уулзав

2017-12-01 09:29:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

Ли Кэчян Тажикстаны ерөнхий сайдтай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: Орон  нутгийн цагаар 11-р сарын 30-нд Сочи хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий  сайд Ли Кэчян Тажикстаны ерөнхий сайд Расулзодатай уулзжээ.  

Ли Кэчян: Хятад, Тажикстан бол  харилцан итгэлцсэн сайн хөрш юм. Энэ жил Хятад, Тажикстан дипломат харилцаа  тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Бид Хятад, Тажикстаны харилцаа үргэлжлэн  ахина гэдэгт итгэл дүүрэн байна. Хятадын тал “нэг бүс нэг зам”-ын санаачилгыг  Тажикстаны хөгжлийн стратегитай улам сайн уялдуулж, үйлдвэрлэх хүчний хамтын  ажиллагааны төслийг сайтар хэрэгжүүлж, зам харилцаа, дэд бүтэц зэрэг хамтын  ажиллагааг эрэлхийлэн, Тажикстаны аж үйлдвэржилтийн ахиц, бүс нутгийн дэд  бүтцийн холболт, худалдаанд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна. Хятадын тал  Тажикстаны талтай орчин үеийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа хөгжүүлж, хамтын  ажиллагааны чанарыг дээшлүүлэн, харилцан ашигтай ажиллаж, хамтдаа ашиг хүртэх  болно гэжээ.

Расулзода: Тажикстан, Хятад хоёр  орон сайн хөрш, сайн түнш, хоёр орны хамтын ажиллагаа бүх талыг хамарч байна.   Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Тажикстаны дипломат бодлогын тэргүүлэх  чиглэл юм гэжээ. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ