Ли Кэчян Узбекстаны ерөнхий сайдтай уулзав

2017-12-01 09:35:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Узбекстаны ерөнхий сайдтай уулзав

Орон нутгийн цагаар 11-р сарын 30-нд Сочи хотноо Хятадын   Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Узбекстаны ерөнхий сайд Абдулла Ариповтой   уулзжээ.

Ли Кэчян:   Хятад, Узбекстан хоёр найрсаг хөрш. Энэ онд хоёр орны дипломат харилцаа   тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Ши Жиньпин дарга энэ оны 5-р сард Хятадад   айлчилсан ерөнхийлөгч Шавкат Мирзиевтэй уулзаж, бүх талын стратегийн түншийн   харилцааг цаашид гүнзгийрүүлэх талаар санал нэгдсэн. Хятад, Узбекстаны хамтын   ажиллагаа харилцан нөхвөрлөх чанар ихтэй, хоёр тал хөгжлийн стратегиа уялдуулж,   Хятад, Узбекстаны дэд бүтцийг харилцан холбож, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны   төслийг тогтвортой ахиулан, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд   сайн сайхан нөхцөл бүрдүүлж, Хятад, Узбекстаны найрсаг харилцааг ахиулан, олон   салбарын хамтын ажиллагааг тасралтгүй бодит үр дүнд хүргэх хэрэгтэй. Узбекстаны   талтай ШХАБ-ын хүрээнд хэлхээ холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэхэд Хятадын тал   бэлэн байна гэжээ.

А.Арипов:   Хятад бол Узбекстаны хамтын ажиллагааны чухал түнш мөн. Хятадын талтай хамтдаа   хичээж, зам харилцааны дэд бүтэц, усан цахилгаан станц зэрэг салбар дахь хамтын   ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх талаар   хөгжүүлэхэд Узбекстаны тал бэлэн байна. Хятадын тал ШХАБ-ын бүтээн байгуулалтад   идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг Узбекстаны тал сайшааж байгаа бөгөөд тус   байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна   гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ