Ши Жиньпин гадаадын зочдыг хүлээн авч уулзав

2017-12-01 10:01:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

30-нд  АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин 2017 оны Цундүгийн олон улсын форумд  оролцож буй дэлхийн удирдагчдын холбооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.  

Ши Жиньпин: Хятадын хөгжлийн  замнал бол Хятадын онцлогтой социализмын замнал юм. Бид энэ замаар замнаж байгаа  нь түүх, ард түмний сонголт юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, ялангуяа  өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 40 жилд Хятадад маш их өөрчлөлт гарч, Хятад улс  дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц боллоо. Миний бие ХКН-ын XIX их хурлын  тайланд, хэдэн арван жилийн хөгжлөөр Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед  орсон гэж тэмдэглэсэн юм гэжээ.

Ши Жиньпин: ХКН-ын XIX их хурал  Хятадын эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн байгуулал, экологийн соёл иргэншилд  бүх талаар байршуулалт хийсэн. Бид ард түмнээр гол болгосон хөгжлийн үзэл санаа  дэвшүүлж, шинийг бүтээх, зохицонгуй, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцах  хөгжлийн шинэ үзэл баримтлал дэвшүүлсэн юм. Дэлхийн удирдагчдын холбооны шинэ  хуучин гишүүд та бүхэн таван тивээс хүрэлцэн ирж, олон орон болон Хятад улсын  солилцоо, хамтын ажиллагааг ахиулахын тулд үлэмж их ажил хийсэн. Үүнийг би дээд  хэмжээгээр сайшаан дэмжиж байна. Та бүхэн өөр өөрийн давуу талыг ашиглан,  Хятадын хөгжилд үнэтэй санал зөвлөгөө өгч, Хятадын ард түмэн болон олон орны ард  түмний ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.  

Латвийн ерөнхийлөгч асан, дэлхийн  удирдагчдын холбооны дарга Вайра Вике-Фрейберга, Италийн ерөнхий сайд, Европын  холбооны зөвлөлийн дарга асан Романо Проди, Чилийн ерөнхийлөгч асан Рикардо  Лагос, Нигерийн ерөнхийлөгч асан Олусенгун Обасанжо, НҮБ-ын ерөнхий нарийн  бичгийн дарга асан Бан Ги Мун нар уулзалтад оролцжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ