Хил дамнасан үйлчилгээнд идэвхтэй оролцож байна

2017-12-01 10:25:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн төсөөлснөөр, 2016-2020  оны "нэг бүс нэг зам" дагуу орнуудын дэд бүтцийн хамтын ажиллагааны хөрөнгө  оруулалтын эрэлт хэрэгцээ наад зах нь 10 их наяд 600 тэрбум гаруй ам доллар  байгаа юм. 11-р сарын 30-нд сурвалжлагч 2017 оны "нэг бүс нэг зам"-ын хөрөнгө  оруулалт, хөрөнгө хуримтлуулах дээд уулзалтаас мэдээлснээр, "нэг бүс нэг зам"-ын  бүтээн байгуулалтын асар их хөгжил, хөрөнгө оруулалтын боломжийг Хятадын банкууд  алдалгүй ашиглан, идэвхтэй оролцож байна.

Хятадын банкийг хянан  удирдах хорооны материалаас үзвэл, Хятадын хөрөнгө оруулалттай банкнууд хил  дамнасан хөрөнгө хуримтлуулах үйлчилгээний салбарт амжилтай ажиллаж байгаа юм.  Хятадын банк "Нэг бүс нэг зам" дагуу орнуудад 60 тэрбум ам.долларын зээлийн  итгэмж олгож, хил дамнасан 420 том төсөлд оролцон, нийт хөрөнгө оруулсан хэмжээ  нь 408 тэрбум 700 сая ам.долларт хүрчээ. 

Их уншсан

холбоотой мэдээ