Гурван жилийн турш 800 гаруй энгийн иргэн амиа алджээ

2017-12-01 10:26:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 30-нд АНУ-ын удирдсан олон  улсын терроризмын эсрэг холбооны мэдэгдсэнээр: Сири, Ирак хоёр орны нутаг  дэвсгэр дэх хэт даврагч “Исламын улс" бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны улмаас 3  жилийн турш наад захдаа 801 энгийн иргэн амиа алдсан хэмээн  мэдээлжээ. 

2014 оны 8-р сараас 2017 оны 10-р сар хүртэл, олон улсын терроризмын  эсрэг холбоо Сири, Иракийн ажиллагаанд 28 мянга гаруй удаа агаарын довтолгоо  хийсний улмаас олон зуун энгийн иргэд амиа алдсан тухай 1790 мэдүүлэг хүлээн  авчээ. Тус холбоо энгийн иргэний амиа алдсан эсэх тухай үнэлгээний баг гаргаж  баталгаажуулсан байна. Эдгээрээс 199 мэдүүлгийг баталж, 695-ыг нь  шалгаж байна. 

Одоогийн байдлаар, олон улсын терроризмын эсрэг холбоо 2014 оны 8-р  сараас эхлэн Сири, Иракийн үйл ажиллагаанд наад зах нь 801 энгийн иргэд амиа  алдсан гэдгийг баталгаажуулжээ.

Энэ тоо баримт төрийн бус байгууллагын үнэлгээний үр дүнгээс эрс өөр  байлаа. "Агаарын дайны хяналтын байгууллага"-ын тоо баримтаас үзвэл наад зах нь  5961 энгийн иргэн амиа алдсан юм байна. 


Их уншсан

холбоотой мэдээ