Бали арлаас Хятадын жуулчдыг татаж байна  

2017-12-01 10:36:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Агун галт уул дэлбэрснээс болж Бали арлын Нгурах Райгийн олон улсын нисэх буудлыг 11-р сарын 27-ны 07 цагаас түр хаагаад байгаа юм. 11-р сарын 29-ний байдлаар Бали аралд Хятадын 10 мянга гаруй жуулчин хаагдаад байна. Хятадын Иргэний агаарын тээврийн хэрэг эрхлэх газар яаралтай зохицуулах механизм ажиллуулж, тэнд байгаа Хятадын жуулчдыг төвхнүүлж, яаралтай татах төсөл төлөвлөгөө боловсруулахыг Бали арал руу нислэг хийдэг Хятадын Дорнод нутгийн агаарын тээврийн компани, Өмнөд нутгийн агаарын тээврийн компани, Шямэний агаарын тээврийн компанид шаардав.

Хятадын Иргэний агаарын тээврийн хэрэг эрхлэх газрын зохицуулснаар 29-нд 6 нисэх онгоцоор Хятадын жуулчдыг Бали арлаас татсан бол 30-нд мөн 7 онгоцоор 1000 орчим жуулчдыг татсан байна.  

Үүнээс гадна Хятадын Иргэний агаарын тээврийн хэрэг эрхлэх газар  Бали арлаас Хятадын нутагт нислэг хийж буй гадаадын агаарын тээврийн компаниудтай зохицуулалт хийж, жуулчдаа татаж байна. 11-р сарын 30-ны 09 цаг 30 минутын байдлаар гадаадын агаарын тээврийн компанийн 16 онгоцоор 2893 жуулчин, 30-нд гадаадын 13 онгоцоор 2703 жуулчин эх орондоо ирсэн байна. 

Их уншсан

холбоотой мэдээ