Зарим бараа бүтээгдэхүүний импортын татварыг бууруулав

2017-12-01 15:04:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Сангийн яамны мэдээллээс үзвэл Хятад улс 12-р  сарын 1-ний өдрөөс эхлэн зарим бараа бүтээгдэхүүний импортын татварыг бууруулж,  татварын дундаж хэмжээг 17.7 хувиас 7.7 хувь болгон бууруулжээ. Энэ удаад ямар  бараа бүтээгдэхүүний татварыг бууруулав? Энэ нь бизнес эрхлэгчид болон  хэрэглэгчдэд ямар нөлөө үзүүлэх бол?

12-р сарын 1-ний өдрөөс  эхлэн уруулын будаг, зовхины будаг, сүрчиг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний  импортын татвар урьдын 10 хувиас 5 хувь хүртэл буурч, Японд нэг үе худалдан  авахаар халуурч байсан ухаалаг суултуур, мөн кофе чанагч зэрэг барааны импортын  татварыг 32 хувиас 10 хувь хүртэл бууруулж, эрдэст усыг 20 хувиас 10 хувь болгон  бууруулжээ. Харин хамгийн их буурсан бараа бүтээгдэхүүн гэвэл хүүхдийн живх,  хүүхдийн хуурай сүү зэрэг бүтээгдэхүүний татварыг бүрэн чөлөөлсөн байна.  

Энэ нь гадаадаас бараа  бүтээгдэхүүн худалдаж авдаг хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.  

Интернет ашиглагч Цэнь хэмээх  эмэгтэй: Татвар буурвал бидэнд л ашигтай. Албан ёсны шугамаар авбал бүр илүү  хямдрах юм байна гэжээ.

Энэ удаад татвар  бууруулсан бараа бүтээгдэхүүний нэг гол онцлог бол ард иргэдийн амьжиргаатай  нягт холбоотой бөгөөд хамарсан хүрээ нь өргөн, буурсан хэмжээ нь их, хүнс,  эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм бэлдмэл, өдөр тутмын хэрэглээний химийн  бүтээгдэхүүн, бэлэн хувцас, малгай гутал, гэр ахуйн тавилга зэрэг 187 нэр  төрлийн бараа бүтээгдэхүүн хамрагдсан байна. Энэ бол 2015 оноос хойш Хятад улс  дөрөв дэх удаагаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын татварын  хэмжээг бууруулж байгаа явдал юм. Хятадын Худалдаанд тус дөхөм үзүүлэх  нийгэмлэгийн Судалгааны хүрээлэнгийн Олон улсын худалдааны судалгааны  газрын захирал Жао Пин хэлэхдээ: "Хэдийгээр жил бүр өргөн  хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын татварыг бууруулж байгаа ч гэсэн энэ  удаад хамрагдсан нэр төрөл цаг үеээ дагасан, борлуулалт сайтай, шинэ нэр төрлийн  бараа бүтээгдэхүүн ч хамрагдлаа. Энэ нь хэрэглэгчдэд илүү таалагдах болно  гэжээ.

Гэвч Сангийн яамны холбогдох албаны хүн хэлэхдээ: Түүвэрлэсэн  дүнгээс үзвэл, импортын татвар нь бараа бүтээгэдхүүний жижиглэн худалдааны үнийн  ердөө 0.5-7 хувийг эзэлж, үнэ тарифт үзүүлэх шууд нөлөө нь хязгаартай байдаг.  Импортын татварыг бууруулах нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортод  ашигтай боловч импортын хэмжээ, борлуулалтын хэмжээг эцсийн эцэст зах зээл  шийдэх болно гэжээ. 

Импортын татварыг бууруулах нь хил дамнасан цахим  худалдаанд шууд ашигтай, гадаадын бүр олон бараа бүтээгдэхүүн хэвийн зам сувгаар  орж ирэхэд тус дөхөм үзүүлэх болно гэж шинжээчид үзэж байна. 2016 онд Хятадын  жуулчдын гадаад аялал жуулчлалын хэрэглээний хэмжээ 261 тэрбум ам.долларт хүрч,  2015 оныхоос 12 хувиар нэмэгдэж, дэлхийн аялал жуулчлалын хамгийн их хэрэглээтэй  жуулчид Хятадууд болоод байгааг Дэлхийн аялал жуулчлалын байгуулалыгн тоо баримт  харуулж байна.

БНХАУ-ын  Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн Олон улсын зах зээлийн судалгааны  газрын дэд захирал Бай Мин хэлэхдээ: Өргөн хэрэглээний барааны импортын татварыг  бууруулснаар Хятадын хөгжлийн ашиг шимийг дэлхий дахин хүртэх болно гэжээ.
   

Хятад  улс татвараа бууруулах замаар эдийн засгийн даяаршилд улам илүү хувь нэмэр  оруулж, улам олон улс оронд Хятадын эдийн засгийн хөгжлийн ашиг шимийг хүртээж,  Хятадын хэрэглээний шат ахисны үр дүнд бий болсон худалдааны  боломжийг ашиглуулах болно гэжээ. 


Татварыг бууруулах нь бараа  бүтээгдэхүүний импортыг өргөжүүлэхэд тустай. Хятадын Сангийн яамны Эдийн засаг,  шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд захирал Бай Жинмин хэлэхдээ: Энэ арга хэмжээ нь  дотоодын өргөн хэрэглээний барааны салбарыг шахаж байгаад өөрчлөлт, шинэчлэл  хийлгэж, олон улсын үнийн сүлжээний дунд, дээд давхаргад хүргэх  болно.


Бид бараа бүтээгдэхүүний  импортыг өргөжүүлж байгаа нь,  ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын аж ахуйн  нэгжид дарамт болно. Өрсөлдөөнөөр дамжуулан дотоодын аж ахуйн нэгжийн бараа  бүтээгдэхүүнд бүтцийн тохируулга хийхэд ашигтай бөгөөд дотоодын аж ахуйн нэгжин  хөгжилд мөн ашигтай юм гэжээ.


 

Их уншсан

холбоотой мэдээ