Ираны зүүн өмнөд нутагт 6 баллын хүчтэй газар хөдлөв

2017-12-01 15:18:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн геологийн шинжилгээний газрын  Газар хөдлөлтийн мэдээллийн сүлжээний мэдээлснээс үзвэл, Ираны зүүн өмнөд  нутгийн Керман хотын ойролцоо 12-р сарын 1-нд 6 баллын хүчтэй газар хөдөлжээ.  

Хэмжилтээс үзвэл, Ираны цагаар 1-ний 06 цаг 32 минутад газар хөдөлсөн  бөгөөд, голомт нь Керман хотоос зүүн хойд зүгт 58 км зайд байж, 10 км  гүнд байгаа юм байна. 

Иран геологийн ан цавтай газар оршдог тул байнга газар хөдөлдөг. Энэ  оны 11-р сарын 12-нд гэхэд Иран, Иракийн хилийн зааг нутагт 7.3 баллын хүчтэй  газар хөдөлж, 470 гаруй хүн амь насаа алдаж, 9000 шахам хүн гэмтэж, эдийн  засгийн шууд гарз хохирол нь 450 сая ам долларт хүрсэн юм.  
  

Их уншсан

холбоотой мэдээ