Ли Кэчян Пакистаны ерөнхий сайдтай уулзав

2017-12-01 15:22:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Пакистаны ерөнхий сайдтай уулзав

Синьхуа   агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар11-р сарын 30-нд Сочи хотноо Хятадын   Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Пакистаны ерөнхий сайд Шахид Хакан   Аббаситай уулзав.

Ли Кэчян: Хятад, Пакистан бол стратегийн хамтын   ажиллагааны үнэнч түнш. Хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаа сайн хөгжиж,   Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтад дөрвөн жилийн турш   нааштай ахиц гарлаа. Пакистаны талтай гол гол дэд бүтцийн бүтээн байгууллатын   төслүүдийг сайтар хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг   тогтвортой ахиулахад Хятадын тал бэлэн байна. Улс төрийн үнэнч сэтгэлээр   Пакистаны талтай чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг хайн хэлэлцэж,   хоёр талын худалдааны тэнцвэртэй хөгжилд тус дөхөм үзүүлэн, хоёр орны аж ахуйн   нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Пакистан   дахь Хятадын аж ахуйн нэгжүүд, хятад иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулж   байгаа Пакистаны талд талархаж, аюулгүй байдлын хамгаалалтаа өндөржүүлж, хоёр   орны эдийн засгийн хамтын ажиллагаанд сайн сайхан орчин бүрдүүлж өгөхийг хүсэж   байна. Пакистаны талтай цаашид аюулгүйн хамгаалалтын хамтын ажиллагаа өрнүүлж,   бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хувь нэмэр оруулахад Хятадын   тал бэлэн байна гэжээ.

Аббаси: Пакистан, Хятад уламжлалт гүн зузаан   найрамдал, хамтын ажиллагааны нягт харилцаатай, хүсэл зорилго нэг, харилцан   дэмждэг стратегийн хамтын ажиллагааны үнэнч түншүүд. Хятадын талтай өндөр дээд   хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, бүх салбарын хамтын ажиллагаагаа   гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг байнга шинэ эрч хүчээр сэлбэхэд   Пакистаны тал бэлэн байна гэжээ.  


Их уншсан

холбоотой мэдээ