Ши Жиньпин, Аун Сан Су Китай уулзав

2017-12-01 18:58:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Синьхуа агентлагийн мэдээ, 1-нд АИХ-ын ордонд, ХКН-ын  төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин ХКН болон  дэлхийн улс төрийн намуудын дээд зиндааны яриа уулзалтад оролцсон Мьянмарын  төрийн зөвлөх Аун Сан Су Китай уулзав.

Ши Жиньпин: Мьянмарын үндэсний ардчилсан холбоо төрийн  жолоог залснаас хойш бид хоёр олон удаа уулзаж байна. Бие биеийн гол ашиг  сонирхол, анхаарал хандуулж байгаа чухал асуудлуудыг харилцан ойлгон дэмжиж,  хамтран ажиллаж ирснээр олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй  урагшилж, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж байна. ХКН болон Мьянмарын  ардчилсан холбооны найрсаг харилцаа улам гүнзгийрэн хөгжиж, хоёр орны улс төрийн  үндэс суурийг батжуулан, хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд нааштай үүрэг  гүйцэтгэж байна гэжээ.

Аун Сан Су Ки: Хятад улс Мьянмарыг ХКН болон дэлхийн улс  төрийн намуудын дээд зиндааны яриа уулзалтад урьж оролцуулсан явдалд чин  сэтгэлийн талархал илэрхийлж байна. Мьянмар, Хятадын харилцаа нь Мьянмарт ер  бусын чухал ач холбогдолтой юм. Мьянмарын ардчилсан холбоо ХКН-ын засаглал  явуулж байгаа баялаг амжилт, туршлагыг бишрэн хүндэтгэж, нам, төрийг засах  талаар туршлагаа гүнээ солилцохыг хүсэж байна гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ