Ши Жиньпин ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалтын нээлтийн арга хэмжээнд илтгэл тавив

2017-12-01 20:50:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин ХКН болон дэлхийн улс төрийн намуудын  дээд уулзалтын нээлтийн арга хэмжээнд илтгэл  тавив

ХОУР-гийн мэдээ, 12-р сарын 1-нд Бээжин хотноо,  ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин  ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд зиндааны яриа уулзалтын нээлтийн арга  хэмжээнд илтгэл тавив. Ши Жиньпин: улс төрийн нам цаг эриний хөгжлийн чиглэл  хандлага, хүн төрөлхтний дэвшлийн их хандлагыг дагаж, ард иргэдийн хамтын хүсэл  мөрөөдөлд зохицуулан, холын хараатай ажиллаж, үүрэг хариуцлагаа үүрч, цаг эриний  үүрэг хариуцлагаа ухамсраасаа үүрэх хэрэгтэй. ХКН өнгөрсний адилаар дэлхийн энх  тайван, амар амгалан, хамтын хөгжил, соёл иргэншлийн харилцаа холбоог  хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэжээ.

Ши Жиньпин: ХКН-ын XIX их хурал Хятадын тус зууны  дунд үе хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг тогтоож, Хятад улс холбогдох талуудтай хамт  хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах чин үнэнч сэтгэлээ харууллаа.  Адил бус улс орны улс төрийн намууд итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцаа холбоогоо  нягтруулж, нягт хамтран ажиллаж, олон улсын шинэ хэлбэрийн харилцааны үндэс дээр  адил талаа нэгтгэн, адил бус талаа нөөцөлж, харилцан хүндэтгэж, бие биеээсээ  харилцан суралцдаг улс төрийн намууд хоорондын шинэ харилцаа тогтоож, олон улсын  улс төрийн намуудын олон хэлбэр, олон давхаргын харилцаа, хамтын ажиллагааны  сүлжээ байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах хүчирхэг  хүчнийг бүрдүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин ХКН болон дэлхийн улс төрийн намуудын  дээд уулзалтын нээлтийн арга хэмжээнд илтгэл  тавив


  Дэлхийн улс төрийн нам,  улс төрийн байгууллагын 300 орчим төлөөлөл, удирдлага тус хуралд оролцлоо.  Нээлтийн арга хэмжээний дараа, анхдугаар бүгд хурлаа хуралдуулж, Камбожийн Ардын Намын дарга,  засгийн газрын ерөнхий сайд Хун Сен, Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Ки,  ОХУ-ын Нэгдмэл Орос Намын төв хорооны тэргүүлэгчдийн зөвлөлийн дэд дарга Сергей  Зелезниак, АНУ-ын Бүгд Найрамдах Намын үндэсний зөвлөлийн дарга Антони Паркер  нар тус тус илтгэл тавилаа.

Ши Жиньпин ХКН болон дэлхийн улс төрийн намуудын  дээд уулзалтын нээлтийн арга хэмжээнд илтгэл  тавив

Их уншсан

холбоотой мэдээ