М.Хүрэлсүх: Хятад улс өөрийнхөө хөгжлийн бодлогыг дэлхий нийттэй хуваалцана гэж байгаа нь гүн сэтгэгдэл төрүүлж байна

2017-12-03 19:41:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

М.Хүрэлсүх: Хятад улс өөрийнхөө хөгжлийн бодлогыг дэлхий нийттэй хуваалцана гэж байгаа нь гүн сэтгэгдэл төрүүлж байна

12-р сарын 3-нд дөрвөн хоног үргэлжилсэн ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалт Бээжин хотноо амжилттай өндөрлөв. Хуралд 120 гаруй улс орны 300 шахам улс төрийн намын удирдагч төлөөлөгчид оролцжээ.  

Иргэний зориг ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Хүрэлсүх ХОУР-гийн сэтгүүлчид яриа өгөхдөө: Өнөөдөр дэлхийн улс төрийн намуудын чуулга уулзалт болж байна. Үүнийг Хятад орон маш өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад ИЗНН-ын өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. ХКН-тай ИЗНН сүүлийн 17, 18 жил харилцаж байгаа. Хуралд урьж оролцуулсанд баярлаж байгаа. 

Ши Жиньпин даргын хурлын нээлтэд сэтгэл хөдөлгөсөн сайхан үг хэллээ. Хятад орон өнөөдөр хөгжлийнхөө үсрэнгүй хөгжлийн төвшинд хүрсэн байна. Үүнийг дэлхийн бусад орнуудтай хуваалцах гэж олон улс төрийн намуудыг урьж оролцуулж, шийдвэр гаргаж байна гэж бодож байна. Дэлхийн энх тайвныг тогтоох, дэлхийн улс орнууд харилцан ашигтай, хамтран ажиллах талаар бол маш сайхан санаачилга гаргалаа гэж бодож байна. 

Сая Ши Жиньпин даргын үгэнд орсон байгаа, “хүн төрөлхтөн хөгжихдөө байгаль дэлхийгээ хамгаалах ёстой” гээд. ИЗНН гэдэг бол Монгол Улсад ногоон хөгжлийн бодлогыг УИХ-аар оруулж батлуулсан, үүнийг санаачилсан, үүн дээр идэвхтэй ажилласан. Тийм учраас улс орон хөгжиж болно, тэгэхдээ байгаль дэлхийгээ сүйтгэж болохгүй, байгаль дэлхийтэй зохицож, хөгжлөө бас байгаль дэлхийнхээ сайн сайхан төлөө эргүүлж зарах ёстой. Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээсээ асар их юм авч байгаа, тэгэхдээ бохирдуулж болохгүй. Бид олон талаар ХКН-тай хамтарч ажиллана гэж бодож байна. 

ХКН-ын XIX хурлаар БНХАУ бол ирээдүйнхээ зорилго, бодлогоо тавьсан гэж бодож байгаа. Монгол Улс Хятадын тавьсан бодлого, зорилтод бид нар хөгжлийнхөө алхааг хөл нийлүүлэх боломж олдож байна гэж бодож байгаа. Хятад улс өөрийнхөө хөгжлийн бодлогыг дэлхий нийттэй хуваалцана гэж байгаа нь гүн сэтгэгдэл төрүүлж байна. 

Их уншсан

холбоотой мэдээ