Ван И Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав

2017-12-04 19:40:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав

12-р сарын 4-нд Бээжин хотноо, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав. Ван И: "Монгол ардын намын шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Хятад улстай харилцаагаа стратегийн чухал түвшинд хүргэж, хоёр талын харилцан итгэлцлийг хамгаалах, эмзэг асуудлыг зөв зохицуулах талаар тодорхой байр сууриа илэрхийлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтдаа хөгжих хүсэлтэйгээ илэрхийлж буйг Хятад улс дэмжиж байна" гэжээ. 

Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав

Д.Цогтбаатар: "Монгол улс "Нэг Хятад"-ын бодлогыг эрс хэлбэрэлтгүй дэмждэг бөгөөд Түвд, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Цаашид Монгол, Хятадын харилцааг хөрш орнуудын харилцааны жишиг болгон хөгжүүлэхийг хүсэж байна" гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ