Жэнжөү хот "Нэг бүс нэг зам"-ын олон улсын худалдааны шинэ төв байгуулж байна

2017-12-08 17:01:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жэнжөү хот "Нэг бүс нэг зам"-ын олон улсын худалдааны шинэ төв байгуулж байна

3500 гаруй жилийн өмнө хятадууд өнөөгийн  Хэнань мужийн Жэнжөү хотын ойролцоо суурин газар байгуулжээ. Өнөө тэд "олон  орноос худалдан авч, олон оронд худалдъя" уриан дор дэлхийн худалдааны чухал  боомт  байгуулах гэж байна. Дэлхийн олон орны авто машин, гоо сайхны бараа,  хуурай сүү, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, Хятадын үйлдвэрлэсэн цахим тоног  төхөөрөмж, бэлэн хувцас, хүүхдийн тоглоом, гоёл чимэглэл зэрэг төрөл бүрийн  бараа бүтээгдэхүүн Жэнжөүгийн төмөр зам, авто зам, агаарын тээврийн хөндлөн гулд  шугамаар дөрвөн зүг найман зовхист урсаж байна. Хятадын "нэг зам нэг бүс"  санаачлагын чухал зангилаа болсоны хувьд Жэнжөү хот одоо "олон улсын худалдааны  төв хот" болох чиглэлээр урагшилж байна. 

Жэнжөү хотын Хуурайн  замын боомтын группын чингэлэг тээврийн талбайд Тяньжин хотын нэг аж ахуйн  нэгжийн ажилтан Пи Чанмин дөнгөж сая Хятад-Европын тээврийн галт тэргээр  Германаас ирсэн бараагаа шалгаж байна. Энэ аж ахуйн нэгж Хятадын умард нутгийн  далайн чухал боомтод байдаг боловч төмөр замын тээвэр илүү түргэн, дөт учраас  Жэнжөүгийн зам тээврийн зангилаагаар бараагаа авах сонголт хийсэн  байлаа. 

Жэнжөү хот "Нэг бүс нэг зам"-ын олон улсын худалдааны шинэ төв байгуулж байна

"Ер нь төмөр замаар ачаа ачуулаад 2, 3 жил болж байна. Агаарын  тээврийг бодвол зардал багатай, тэнгисийн тээвэртэй харьцуулбал цаг их хэмнэдэг.  Тэнгисийн тээврээр бол бараг 2 сар шахам хугацаа шаарддаг. Гэтэл Жэнжөү хотоос  төмөр замаар бол ердөө 4 долоо хоног л шаарддаг учраас бараг хоёр дахин богино  хугацаа зарцуулдаг болсон.”

Жэнжөү Хятадын төв нутгийн хот  бөгөөд 24 цагийн дотор Хятадын бусад хотууд хүрэх бүрэн боломжтой. Төмөр зам,  авто зам, тэнгисийн болон агаарын тээвэр зэрэг ложистикийн боловсронгуй  сүлжээтэйгээрээ торгоны замын эдийн засгийн бүсийн олон улсын ложистикийн төв,  ачаа бараа ачиж буулгах төв болсон байна. Үүнд Жэнжөү хотоос хөдөлдөг  Хятад-Европын галт тэрэгний цувааг дурдахгүй байхын аргагүй юм.

Жэнжөү хот "Нэг бүс нэг зам"-ын олон улсын худалдааны шинэ төв байгуулж байна   

2013 онд, Хятад-Европын анхны галт тэрэгний цуваа Жэнжөү хотоос  Европын Хамбургийг зорьсон байдаг. Түүнээс хойш 4 жил гаруйн дараах энэ өдөр тус  галт тэрэгний цуваа долоо хоногт дунджаар 14 удаа зорчиж, 24 орны 121 хот,  Хятадын дотоодын хотуудын 3/4-г дайрна. Тус галт тэрэг дүүрэн ачаа бараа тээж  түмэн газар алслагдсан Хятад-Европ хооронд зорчсоор байна. Тус цуваа одоо нэгэнт  Хятадын дотоодын цорын ганц тэнцвэртэй, аль аль талдаа дүүрэн ачаа тээвэрлэдэг  төмөр замын цуваа болсон юм.

Даяаршил, мэдээлэлжүүлэлт  хил дамнасан цахим худалдааны хөгжилд боломж олгож байна. Өнгөрсөн жилийн  Хятадын хил дамнасан цахим худалдааны хэмжээ 6 их наяд 700 тэрбум юаньд хүрч энэ  жил 7 их наяд 500 тэрбумд хүрэх боломжтой байна. Жэнжөү бол Хятадын хил дамнасан  цахим худалдааны чухал туршилтын хот юм. Хятадад өнөөгийн байдлаар 15 хотыг хил  дамнасан цахим худалдааг хөгжүүлэх суурин болгон хөгжүүлж байна. Энэ жилийн  эхний хагаст эдгээр 15 хот нийт 100 сая 30 мянган цахим худалдааны боодол хүлээн  авч, явуулснаас Жэнжөү хот 33-с дээш хувийг эзэлж, Шэньжэнь зэрэг далайн эрхийн  хотуудаас тэргүүлж байна. Энэ нь Жэнжөү хотын Гаалийн газрын шинэчлэлээс болсон  юм. Хил гаалиар нэвтрүүлэх уламжлалт арга худалдааны шинэ арга хэлбэрт зохихгүй  болж, бүтээгдэхүүний чансааг хянах, олон улсын худалдааны жижиглэнгийн төвөгтэй  байдал, улс үндэстний гааль татварын алдагдал зэрэг асуудал оршиж байгаа нь хил  дамнасан цахим худалдааны дэлхийн хил гаалийн газарт “тавьсан” хэцүү сорилт болж  байна.

Жэнжөү хот 2049 онд “олон улсын худалдааны төв хот” болон хөгжихөөр  төлөвлөж байна. Энэ нь тус хот Хятадын эх газрын нээлттэй эдийн засгийн гол  суурин болж хувирах боломжтой. Олон улсын газрын тээврийн төв, үндэсний  зэрэглэлийн худалдааны төв, бүс нутгийн чанартай санхүүгийн үйлчилгээний төв,  дээд шинэ технологийн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн чанартай хот болон хөгжих нь  “Нэг бүс нэг зам” -ын тээврийн чухал төв болох Жэнжөү хотын хөгжлийн зорилт  болоод байгаа юм. 

Жэнжөү хот "Нэг бүс нэг зам"-ын олон улсын худалдааны шинэ төв байгуулж байна


Их уншсан

холбоотой мэдээ