Японы эзэн хаан Акихито хаан ширээгээ өгнө

2017-12-08 17:12:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Японы эзэн хаан Акихито хаан ширээгээ өгнө

8-нд Японы засгийн газрын Сайд нарын танхимын хуралд эзэн хаан Акихито хаан ширээгээ өгөх цаг хугацааны тухай засгийн газрын зарлиг баталж, эзэн хаан Акихито 2019 оны 4-р сарын 30-нд хаан ширээгээ өгөх шийдвэр гаргажээ. Ингэснээр Акихито Японы түүхэнд 200 гаруй жилийн турш анх удаа хаан ширээгээ урьдчилан өгсөн эзэн хаан болох юм.Японы Киодо Цусин агентлагийн мэдээлснээр, энэ зарлигийг 13-нд албан ёсоор нийтэлнэ. Японы засгийн газар ирэх оны эхээр тусгай зөвлөл ажиллуулж, эзэн хааны ширээгээ өгөх ёслолын ажлыг хариуцуулах юм. Японы эзэн хаан ард иргэдийн ерөөлөөр эрхээ тогтвортой уламжлахыг хүсэж байна гэж Японы ерөнхий сайд Абе Шинзо цохон тэмдэглэжээ.Акихито хаан ширээнээсээ буусны дараа 2019 оны тавдугаар сарын 1-нд түүний хүү болох угсаа залгамжлах хунтайж Нарүхитод хаан ширээгээ залгамжлуулах юм.  

Их уншсан

холбоотой мэдээ