ХКН -ын төв хороо нам бүлгийн бус зүтгэлтнүүдтэй яриа уулзалт хийлээ

2017-12-08 21:26:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 ХКН-ын төв хороо 12-р сарын 6-нд Жүн  Наньхайд ардчилсан нам бүлгийн төв хороо, Бүх хятадын үйлдвэр худалдааны  холбооны удирдлагууд болон нам бүлгийн бус зүтгэлтнүүдтэй яриа уулзалт хийж, энэ  оны эдийн засгийн байдал болон ирэх жилийн эдийн засгийн ажлын талаар тэдний  саналыг сонслоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин яриа  уулзалтыг даргалж, чухал үг хэллээ. Тэр цохон тэмдэглэхдээ, 2018 онд бол ХКН-ын  19-р их хурлын зориг санааг хэрэгжүүлэх эхний жил, 13-р таван жилийн  төлөвлөгөөний өмнөхөө залгамжилж ирээдүйгээ нээх зангилаагийн жил болно. Эдийн  засгийн ажил шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, шинэ зорилтод анхаарал тавьж,  шинэ байршуулалт хийж, 2020 онд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад бат бэх  бодисын суурь тавьж өгөх хэрэгтэй байна гэжээ.


Ши Жиньпин хэлэхдээ, нэг жилийн турш дотоод гадаадын ээдрээн  будлиантай нөхцөлд ХКН боломж тохиолыг алдалгүй барьж, шинжлэх ухаанчаар  ажиллаж, экологи, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийг нэгдэлтэй хөгжүүлж, бүх  талаар намаа чанга засах, улс орноо бүх талаар хуулийн дагуу засах, өөрчлөлт  хийж нээлттэй байлгахыг бүх талаар гүнзгийрүүлэх, чинээлэг нийгмийн бүх талаар  бүтээн байгуулах стратегийн байршуулалтыг зохицонгуй түлхэн ахиулж, хөгжлийн  шинэ үзэл баримтлалаар хөтлөн дагуулж, тогтвортойгоор ахиулах ерөнхий зарчмын  дагуу, 13-р таван жилийн төлөвлөгөөг идэвхтэй түлхэн ахиулж, хангамжийн талын  өөрчлөлтийг түлхэн ахиулж, ядуурлаас ангижруулах ажлын хүндрэл бэрхшээлийг даван  туулж, эдийн засгийн хөгжил ерөнхийдөө тогтвортой ахиж, баярлууштай амжилт олсон  юм гэжээ.


Ши Жиньпин хэлэхдээ, нэг жлийн турш олон ардчилсан нам бүлгийн төв  хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбоо, нам бүлгийн бус зүтгэлтэн нар  эдийн засаг нийгмийн хөгжил болон улс орны хөгжил иргэдийн амьжиргаатай  холбоотой чухал асуудлаар судалгаа хийж, 80 гаруй санал зөвлөгөө дэвшүүлж,  ХКН-ын шинжлэх ухааны үндэслэлтэй, үр ашигтай шийдвэрт бодлого тогтооход чухал  лавлагаа хангасан юм. Та бүхэн ядуурлаас ангижруулах ажилд ардчилсан хяналт  тавьж, ядуурлаас ангижруулах хүндрэл бэрхшээлийг даван туулахад идэвхтэй хувь  нэмэр оруулсан юм. ХКН-ын өмнөөс та бүхэнд талархал дэвшүүлж байна гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ