Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг эсэргүүцэж байна

2017-12-09 15:51:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Синьхуа агентлагийн мэдээ, Европын холбооны Их Британи,  Франц, Итали, Герман 4 гишүүн орноос НҮБ-ын аюулгүйн зөвлөлд суугаа суурин  төлөөлөгчид 8-нд хамтарсан тунхаг гаргаж, Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг  АНУ хүлээн зөвшөөрснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ нь дундад  дорнодын энхийн үйл явцад ашиггүй хэмээн үзжээ.

Европын холбооны байнгын 5 гишүүн орноос НҮБ-ын аюулгүйн  зөвлөлд суугаа суурин төлөөлөгчид Иерусалимын асуудлаар яаралтай хуралдсаны  дараа хамтарсан тунхаг гаргасан юм. Тунхагт, Иерусалимыг Израйлийн нийслэл  болгохыг АНУ хүлээн зөвшөөрсөн ба Америкийн элчин сайдын яамыг Иерусалимд  шилжүүлэх шийдвэр гаргасныг 5 орон эсэргүүцэж байгаа бөгөөд энэ шийдвэр аюулгүйн  зөвлөлийн тогтоолд нийцэхгүй, тус бүсийн энхийн үйл явцад ашиггүй хэмээн үзэж  байна гэжээ.

8-нд болсон аюулгүйн зөвлөлийн яаралтай хурлыг Их  Британи, Франц, Итали, Герман 4 орон болон аюулгүйн зөвлөлийн бусад 4 орон  хамтран зохион байгуулжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ