Энхийг сахиулагчид уруу дайрсан хэрэг гарчээ

2017-12-09 15:52:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Киншаса нийслэлтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн бүсийн нутагт бүгж байсан Угандын засгийн газрын эсрэг босогчдын зэвсэгт хүчин 8-ны үдээс өмнө хойд Киву мужид НҮБ-ын Энхийг сахиулах хүчнийг дайрч, Танзанийн 15 энхийг сахиулагч албан хаагчийг хөнөөж, наанадаж 53 энхийн сахиулагч шархаджээ. Үүнээс гадна Киншаса нийслэлтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын 5 цэрэг мөн амь үрэгджээ.

НҮБ-ын нарийн бичгийн дараг Гутерриш мөн өдөр энэ хэргийг зэмлэн буруушааж, хохирогсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, шархадсан хүмүүс эртхэн эдгэхийг хүсэж, энх тайвныг хамгаалах үйлсийн төлөө ажиллаж буй энхийг сахиулагчид хүндэтгэл дэвшүүлжээ. Гутерриш : НҮБ-ын энхийг сахиулагчдыг санаатайгаар дайрч байгаа бол дайны гэмт хэрэг мөн бөгөөд хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм гэсэн бөгөөд Киншаса нийслэлтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс мөрдөн байцаалт хийж, гэмт хэрэгтнийг эртхэн баривчлахыг уриалжээ.

НҮБ-ын аюулгүйн зөвлөл 8-ны өдөр мөн л хэвлэл мэдээллээр дамжин мэдэгдэл гаргаж, энэ үйл хэргийг хатуу зэмлэн буруушааж байгаагаа илэрхийлэн, бүх зэвсэгт хүчин хүчирхийллийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж, гэмт хэрэгтнийг эртхэн баривчлахыг уриалжээ.


Их уншсан

холбоотой мэдээ