Эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах шинжлэх ухаан технологийн чуулган болов

2017-12-09 15:56:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


ХОУР-гийн мэдээ, Гуандүн мужийн шинжлэх ухаан,  технологийн танхим, Японы худалдаа хөгжлийн байгууллагаас Гуанжөү хотноо суугаа  хэрэг эрхлэх газрын хамтран зохион байгуулсан Хятад, Японы эрчим хүч хэмнэх,  байгаль орчныг хамгаалах шинжлэх ухаан технологийн дээд чуулган 9-нд Гуандүн  мужийн Дүнгуаньд болов.

Хятадын эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах аж  үйлдвэр хурдтай хөгжиж, хөрөнгө, хүч оруулалт их, зах зээл өргөн уудам байна.  Японы тэргүүний технологи, удирдах арга туршлагатай болохоор зах зээлийг нээж,  харилцан хэрэгцээ шаардлагыг хангаж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой.  Өнгөрсөн жил Хятад, Японы холбогдох хоёр тал шинжлэх ухаан технологийн хамтын  ажиллагааны гэрээнүүд байгуулснаар хоёр талын аж ахуйн нэгжүүд, судалгааны  салбарууд бодит үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ