Филиппин, Тайваньтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсанд анхаарал тавьж байна

2017-12-09 16:01:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Синьхуа агентлагийн мэдээ, саяхан Филиппин, Тайваньтай  хамтын ажиллагааны 7 гэрээ байгуулсанд холбогдуулан, 8-нд, ГХЯ-ны төлөөлөгч Гэн  Шуан: Хятадын талтай дипломат харилцаа тогтоосон орон Тайваньтай албаны талын  аливаа харилцаа холбоо тогтоох, бүрэн эрхийн хүрээн дэх хамтын ажиллагааны  аливаа гэрээ байгуулахыг Хятадын тал эрс эсэргүүцнэ. Энэ асуудлаар Филиппиний  талтай харилцаж байна гэжээ.

Тэрээр: “бид Филиппиний холбогдох тал Тайваньтай хөрөнгө  оруулалтын хамгаалалтын гэрээ зэрэг албаны шинжтэй хамтын ажиллагааны гэрээ  байгуулсанд анхаарал тавьж байна. Энэ асуудлаар Филиппиний талтай харилцаж  байгаа. Нэг Хятадын зарчим баримталж, Тайваньтай холбоотой асуудлаар Хятад,  Филиппиний харилцааг хохироохгүй байхыг Филиппиний талд хүсэж байна”  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ