МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцов

2017-12-09 16:13:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээ 12-р сарын 8-ны үдээс хойно МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Чингис зочид буудалд ёслол төгөлдөр боллоо.

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцов

Уг арга хэмжээнд МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны элчингийн зөвлөх Ян Чиндүн, Франц улсын элчин сайдын яамны соёлын зөвлөх, БНУАУ-аас МУ-д суугаа элчин сайд болон МУ-ын олон салбарын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцов. МУ-ын БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа, МУ-ын Нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд нарын зэрэг албаны хүмүүс баярын мэндчилгээ илгээсэн байна.

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцов

МУ-ын ерөнхийлөч Х. Баттулга үг хэлэхдээ, юуны өмнө уг арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш, хүндэт зочдод Улаанбаатарын Их Сургуулийн 25 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. 

Тэрээ хэлэхдээ, Улаанбаатарын Их Сургуультай миний бие 2012 оноос хойш хамтран ажиллаж ирсэн. Тус сургуулийн түүх, археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатарын хүсэлтээр хээрийн судалгааны ажилд өөрийн чадлаар туслалцаа үзүүлэх болсноор, энэ сургуультай хамтран ажиллах эхлэл тавигдсан юм. Өвөг монголчуудын түүх, соёлыг хойч үедээ ойлгуулах, дэлхий дахинд сурталчилан таниулах олон талын ач холбогдолтой археологийн судалгааны ажилд цаашид ч анхаарал хандуулж ажиллана. Улаанбаатарын Их Сургуулийн нийт төгсөгчдийн 66% нь мэргэжлээрээ ажилладаг нь өнөөдрийн энэ зах зээлийн өрсөлдөөнт нийгэмд чамлахааргүй өндөр үзүүлэлт юм. Мөн ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдтэй нягт хамтран ажилладаг нь оюутан суралцагчдад оруулж буй том хөрөнгө оруулалт юм гэжээ.

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцов

БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны элчингийн зөвлөх Ян Чиндүн БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймингийн Улаанбаатарын  Их Сургуулийн бхйгуулагдсаны 25 жилийн ойд тохиолдуулан илгээсэн баярын мэндчилгээг уламжиллаа.

Улаанбаатарын Их Сургууль нь Монгол улсын олонд танигдсан их сургууль бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн олон мянган шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж, МУ-ын  эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ. Тус сургууль нь олон жилийн туршид Хятад улсын олон аймаг, хот, өөртөө засах орны их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт харилцаа холбоо тогтоон ажилласаар ирсэн. Эдгээр үйл ажиллагаа нь тус сургуулийн хөгжилд үр өгөөжтэй дэмжлэг үзүүлэх төдийгүй, Хятад Монголын хүмүүнлэг боловсролын салбарын найрсаг харилцааг хөгжүүлж, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол ба нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд идэвхитэй хувь нэмэр оруулсныг элчин сайд Шин Хаймин онцлон тэмдэглэлээ. 

Элчин сайд Шин Хаймин үгийнхээ төгсгөлд, Оюутан залуус бол эх орныхоо ирээдүй, мөн Хятад Монголын найрсаг харилцааны ирээдүй юм. Улаанбаатарын Их Сургууль нь 25 жилийн арвин туршлагын үндсэн дээр ирээдүйн сургалт, эрдэм шинжилгээ, Хятад улсын хооронлын харилцаа хамтын ажиллагаанд амжилт ололтоор дүүрэн байж, Хятад Монголын найрамдалд хүчээ гаргах олон мянган шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргаарай хэмээн хүсэн ерөөе гэжээ.

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцов

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцов

Франц улсын элчин сайдын яамны соёлын зөвлөх, БНУАУ-аас МУ-д суугаа элчин сайд нарын зэрэг албаны хүмүүс  бас тус тус баярын үг хэлж, Улаанбаатарын Их Сургуулийн олсон ололт амжилтыг өндрөөр үнэлж, тэнд улам их амжилт хүслээ.

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцов

Уг арга хэмжээний үеэр, тус сургуулийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан багш ажилчдыг төрийн болон салбарын шагналаар шагнаж урамшуулсан байна. 

Улаанбаатарын Их Сургууль нь сүүлийн жилүүдэд гадаад улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд БНХАУ, Япон, АНУ, ОХУ зэрэг улс орнуудтай бүхий л талаар харилцан, хамтран ажиллаж байна.

ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ