АНУ “Дунд зайн пуужингийн гэрээ”-г зөрчиж байна гэж Оросын талыг зэмлэв

2017-12-09 17:29:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:  Америкийн департаментын хэвлийн төлөөлөгч Хитер Нолит 8-ны өдөр хэлэхдээ, Оросын  тал “Дунд зайн пуужингийн гэрээ”-г байн дахин зөрчиж байгааг Америкийн тал  зүээр хараад суухгүй, Оросын талд хариу өгөхийн тулд газраас хөөргөх дунд зайн  пуужингийн систем байгуулж магадгүй гэжээ.

8-ны өдөр “Дунд зайн  пуужингийн гэрээ” батлагдсан 30 жилийн ой тохиож, Хитер Нолит хэлэхдээ, Оросын  тал гэрээнд заасан хориотой бүс нутагт газраас хөөргөх дунд ойр зайн пуужин  судлан, туршиж, байрлуулж байгааг Америкийн тал олон удаа сэрэмжлүүлсэн ч Оросын  тал энэ асуудлаар Америктай хэлэлцүүлэг хийгээгүй бөгөөд Америкийн дэвшүүлсэн  гэрч баримтыг үгүйсгэсээр байна гэжээ.

АНУ болон ЗХУ 1987 оны  12-р сарын 8-ны өдөр “Зөвлөлт, Америк хоёр орон дунд болон дундаас ойр зайн  пуужинг устгах гэрээ”-г баталж, хоёр тал 500-5500 километрийн зайн пуужинг дахин  үйлдвэрлэж, туршихгүй гэж тогтоосон. ЗХУ задарч, ОХУ энэ гэрээг залган  хэрэгжүүлжээ. Энэ гэрээ хүйтэн дайны дараах стратегийн тогтвортой байдлыг  хамгаалах болон хүйтэн дайны дараах улс орнуудын харилцааг тогтвортой  хөгжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлжээ. Сүүлийн жилүүдэд Америк, Орос хоёр улс  уг гэрээг зөрчсөн гэж харилцан бие биенээ шүүмжилсээр иржээ.  

8-ны өдөр ОХУ-ын ГХЯ  хэлэхдээ, “Дунд зайн пуужингийн гэрээ” -гийн асуудлаар Америкийн талтай улс  төрийн аргаар ярилцахыг бид хүсэж байна. Гэвч Америкийн талын “тулган шаардсан  маягаар” Оросын талд улс төр, цэрэг дайн болон хоригийн дарамт үзүүлэхийг бид  хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Их уншсан

холбоотой мэдээ