Ван И Солонгосын хойгийн асуудлын тухай ярив

Уртнасан 2017-12-10 15:34:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван  И 2017 оны Олон улсын байдал, Хятадын дипломат харилцаа судлан ярилцах хурлын  нээлтэд хэлсэн үгэндээ: Одоо Солонгосын хойгийн байдал хүчирхэг гэдгээ харуулах,  зөрчилдөх сөрөг эргэлтэд гүн автсан хэвээр байгаа бөгөөд хэтийн төлөв өөдрөг бус байна. Гэхдээ энх тайвны эрмэлзэл унтраагүй, хэлэлцээ хийх бололцоо  байгаа бөгөөд зэвсэг хөдөлгөх сонголтыг хэрхсэн ч хүлээн авч болохгүйг олж харж  болно. Дараачийн шатанд талууд Хятадын талын дурдсан “Хойд Солонгос цөмийн  пуужингийн үйл ажиллагаагаа зогсоох, Америк Өмнөд Солонгос их цар хэмжээтэй  цэргийн сургуулилт хийхээ зогсоох” санаачилгыг сайтар бодолцож, урьдаар байдлыг  намжаах эхний алхмыг тавьж, наанадаж хойгийн байдлыг одоогийн “эсэргүүцэлдлийн  хар нүх”-ээс татан гаргаж, яриа хэлэлцээ өрнүүлэхэд шаардлага бүхий нөхцөл, уур  амьсгал бүрдүүлэх ёстой гэж бид үзэж байна гэжээ.

Ван И: Хойгийн асуудалд Хятадын тал бусад аль нэг талаас  илүү хичээл зүтгэл гаргасан бөгөөд бусад талуудаас илүү үнэ өртгийг хүлээн  даасан юм. Талууд уг асуудлыг зохицуулахдаа хамтдаа журамлах зүйлтэй байх ёстой  гэж бид ямагт үзэж байна. Тэр нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрийн тогтоол, зориг санааг заавал хүндэтгэх явдал юм. Хэрэв хэн нэг нь Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт нийцэхгүй шаардлага дурдаж, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээс  гадна арга хэмжээ хэрэгжүүлж, ганц талаасаа үйл ажиллагаа авсан байвал Аюулгүйн  зөвлөлийн эв нэгдлийг буниуылж, бусад орны зүй ёсны эрх ашгийг хохироох болно.  Ингэхийг бид огт сайшаан дэмжихгүй бөгөөд хүлээн авахгүй гэсэн  байна.

Их уншсан

холбоотой мэдээ