"Швейцарь Хятадын инноваци, бизнес эрхлэлтийн форум” болов

Уртнасан 2017-12-10 15:55:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Швейцарь  Хятадын инноваци, бизнес эрхлэлтийн форум” болов

“Швейцарь Хятадын  инноваци, бизнес эрхлэлтийн анхны форум” 9-нд Цюриход болж, Хятад, Швейцарийн үйлдвэр худалдааны салбарын зүтгэлтнүүд, компани нэгж, эрдэм шинжилгээний  байгууллагын төлөөлөл 100 гаруй хүн оролцов.

Швейцарь дахь Хятадын элчин сайдын яамны эдийн засаг худалдааны зөвлөх Цай Фанцай хэлсэн үгэндээ: Швейцарын эдийн засаг дээд хэмжээнд хөгжсөн, өрсөлдөх чадвар сайтай юм.  Үүнд, нэгд Швейцарийн “инновацийн зориг санаа”, хоёрт “бизнес эрхлэлтийн зориг санаа” энэ хоёр талыг анхаарууштай. Өдгөө Хятад улс эдийн засгийн хөдөлгөх хүчний шинэчлэл, хөгжлийн стратегийг бүх талаар  хэрэгжүүлж байна. Хятад  Швейцарь хоёр орны компани нэгж “Хятадад үйлдвэрлэв 2025” болон Швейцарын “Аж  үйлдвэрийн 4.0”-ийг холбохоо эрчимжүүлж, дижитал, өндөр технологийн үйлдвэрлэл,  эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах, экологи, хөдөө аж ахуйн зэрэг салбар  дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх ёстой гэсэн байна.

Швейцарын Холбооны Шинжлэх ухаан, инновацийн зөвлөлийн дарга Валтер Стейнлин энэ удаагийн форумыг өндрөөр үнэллээ. Тэрээр: Швейцарь  Хятад хоёр орон тус тусын өвөрмөц талтай, давуу талаараа харилцан нөхдөг. Тэрбээр Хятад улсад олон удаа айлчилж байсан, Хятад улстай өрнүүлж буй хамтын ажиллагаанд маш их анхаарал тавьдаг. Хойшид боломжтой бол Швейцарийн нэн олон  компанийг Хятадын зах зээлд оруулахыг хүсэж байна  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ