Хятад Америк хоорондоо зохицох ёстой  

2017-12-10 16:01:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд, Хятадын ГХЯ-ны сайд Ван И 2017 оны Олон улсын  байдал, Хятадын дипломат семинарын нээлтийн ёслолд оролцох үеэр, Хятад, Америк  хоёр орон дэлхийн хоёр том эдийн засгийн цогцын хувьд, бие биетэйгээ найрсгаар  харилцан, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх нь олон улсад эерэг нөлөө үзүүлэх  болно. Хятад улс АНУ-ыг өөрчлөх санаагүй, Америкийг ч орлох хүсэлтгүй. Америк ч Хятадыг өөрчилж чадахгүй бөгөөд Хятадын хөгжлийг харшилж чадахгүй юм. Хятад,  Америк нэг нэгнийхээ ашиг сонирхлыг цаашид харилцан холбох ёстой, хамтын ашиг  сонирхол санал зөрөлдөөнөөс хол их байна. Хамтран ажиллавал амжилтад хүргэнэ,  дайтвал хохирно, ямарваа хүн гээд энэ ёсыг нэвт ойлгоно. Иймээс хоёр орон  хоорондоо цаашид харилцан зохицох шаардлагатай. Хятад улс харилцан хүндэтгэсэн  үндэс дээр, Америктай энх тайван зэрэгцэн оршихыг хүсэж байна. Өөрийн улс орны  хөгжлийн замдаа нийцсэн, Хятадын онцлогтой социалист үзлийг баримталж буй Хятад  гүрнийг Америк ч илүү ойлгож, хүлээн зөвшөөрөх шаардлагатай юм гэжээ.  

Ван И: Хятад Америкийн хэлхээ холбоо дүрэм журмыг мөрдөн  дагах ёстой, энэ дүрэм журмыг олон улсын хууль болон олон улсын харилцааны  үндсэн хэм хэмжээ, НҮБ-ын үндсэн дүрмийн зорилт, зарчим, Хятад Америкийн хамтаар  гарын үсэг зурсан гурван хамтарсан мэдэгдэл хүлээн зөвшөөрсөн юм  гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ