НҮБ-ын нарийн бичгийн дэд дарга БНАСАУ-д хийсэн айлчлалаа тайлагнав

2017-12-10 16:14:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд, НҮБ-ын улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн дэд дарга Жеффри Феллман БНАСАУ-д айлчилсан байдлаа танилцуулж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах, гадаад харилцааны аргаа замаар асуудлыг шийдвэрлэхийн чухлыг дахин нотолсон байна.
12-р сарын 8-нд, Жеффри Феллман БНАСАУ дахь 4 хоногийн айлчлалаа өндөрлүүлсэн юм. Тэрээр айлчлалын талаар өгсөн ярилцлагадаа, зөвхөн гадаад харилцааны арга замаар, "үнэнч хэлэлцээр"-ээр дамжвал сая өнөөгийн солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах болно, харин асуудлыг шийдвэрлэх явцад "цаг хугацаа юу юунаас илүү чухал" гэжээ.
Жеффри Феллман БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо, Гадаад харилцааны дэд сайд Пак Мун Гук нартай хамт анхаарал хандуулж буй асуудлаар "гүнзгий" хэлэлцээ хийж, Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцон, "Солонгосын хойгийн асуудал бол өнөөгийн дэлхийн хамгийн хурцадмал, хамгийн аюултай энх тайван, аюулгүй байдлын асуудал юм" гэдэгт санал нэгдсэн байна.
Айлчлалын хугацаанд, Жеффри Феллман БНАСАУ-д НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрийн бүрэн хэрэгжүүлэхийг онцлов. Тэрээр: Өнөөгийн байдалд буруу шийдвэр гаргахаас зайлсхийж, нээлттэй зам сувгаар мөргөлдөөний эрсдлийг багасгах хэрэгтэй. Олон улсын хамтын нийгэмлэг хурцадмал байдал нэмэгдэхэд санал зовниж, энхийн аргаар шийдвэрлэх төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна гэжээ. 

Н.Пүрэвжав орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ