Алжирын мэдээлэл холбооны хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

2017-12-11 09:41:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Шичаны хиймэл дагуул хөөргөх төв Чанжэн 3-р B зөөгч  пуужинг ашиглан, Алжирын мэдээлэл холбооны 1-р хиймэл дагуулыг амжилттай  хөөргөж, товлосон тойрог замд нь оруулсан байна. 12-р сарын 11-нд Хятад улсын  дарга Ши Жиньпин, Алжирын ерөнхийлөгч Bouteflika нар харилцан баярын цахилгаан  илгээж, Алжирын мэдээлэл холбооны 1-р хиймэл дагуулыг Шичанаас амжилттай  хөөргөсөнд баяр хүргэжээ. 
Ши Жиньпин баярын  захиандаа, Алжирын мэдээлэл холбооны 1-р хиймэл дагуулын төсөл бол Хятад,  Алжирын бүх талын стратегийн түншийн харилцааны чухал илрэл, Хятад улсын Арабын орнуудтай сансар судлалын салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх амжилттай үлгэр  жишиг бий болгосон төдийгүй Алжирын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, иргэдийн  амьжиргааг сайжруулан, нийгмийн хөгжил дэвшлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх  болно. Ирэх онд Хятад, Алжир хоёр орон дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ой  тохионо. Алжиртай хамтдаа, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа  эрчимжүүлж, хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааг цаашид хөгжүүлж,  хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд Хятад улс бэлэн байна хэмээн тэмдэглэжээ. 
Bouteflika баярын захиандаа:  Алжирын мэдээлэл холбооны 1-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн нь Хятад,  Алжир хоёр орны сансрын салбарын хамтын ажиллагааны чухал үр дүн бөгөөд хоёр  талын гүн зузаан уламжлалт найрамдлыг харууллаа. Хятадын талтай хамтдаа, олон  салбарын хамтын ажиллагааг илүү их амжилтад хүргэхэд Алжир бэлэн байна гэж  тэмдэглэжээ. 
Алжирын мэдээлэл холбооны 1-р  хиймэл дагуул бол Хятад, Алжир хоёр орны сансрын салбарын хамтын ажиллагааны  анхны төсөл бөгөөд Алжирын мэдээлэл холбооны анхны хиймэл дагуул  юм. 


Их уншсан

холбоотой мэдээ