Хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх сайд нарын хуралд оролцжээ

2017-12-11 10:21:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын  10-нд, Дэлхийн Худалдааны байгууллагын сайд нарын XI хурлын үеэр, Хятадын  Худалдааны сайд Жүн Шань Аргентины нийслэл Буэнос-Айрест Хятад улсын зохион  байгуулсан Хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх сайд нарын хуралд оролцож үг  хэлжээ. Дэлхийн Худалдааны байгууллагын ерөнхий захирал Азеведо, Дэлхийн  Худалдааны байгууллагын 66 гишүүн орны төлөөлөгчид энэ үйл ажиллагаанд оролцож,  үг хэлжээ.

Жүн Шань: Бүх талаар нээлттэй  байх шинэ байдлыг ахиулж, Хятад улс олон талт худалдааны системийг үргэлжлэн  дэмжиж, нээлттэй дэлхийн эдийн засгийн байгуулалтыг ахиулна хэмээн ХКН-ын XIX их  хуралд дэвшүүлсэн. Хятад улс худалдаа, хөрөнгө оруулалтын өндөр түвшинд  чөлөөттэй болон  дөхөм үзүүлэх бодлого хэрэгжүүлж, бизнесийн эрх зүйт, олон  улсын, дөхөм орчин ахуй бүрдүүлнэ гэж Ши Жиньпин дарга хэлсэн юм гэжээ.  

Тэрээр: Хил дамнасан хөрөнгө  оруулалт бол эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөх хүч юм. Хятад улс “нэг бүс  нэг зам” олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүд  гадаадад хөрөнгө оруулахыг нааштай дэмжиж байгаа бөгөөд Хятадын нээлттэй хаалгыг  улам өргөтгөж, Дэлхийн Худалдааны байгууллагын  гишүүн орнууд хамтдаа хичээн  зүтгэж, дэлхийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна  гэжээ. Сайн-Өлзий 

Их уншсан

холбоотой мэдээ