Иракт цэргийн парад зохиов

2017-12-11 10:40:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Иракт цэргийн парад  зохиов

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд  Ирак улс цэргийн парад зохиож, хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд цохилт өгсөн  дайны ялалтаа тэмдэглэв. Харин АНУ, Их Британийн Засгийн газар, террорист  бүлэглэл дахин халдлага хийх магадлалтай бөгөөд Иракийн терроризмын ажиллагаа  дуусаагүй хэмээн сэрэмжлүүлэв. 

10-нд Иракийн Засгийн газар олон  давхар хамгаалалттай нийслэл Багдад хотын төвд парад зохиож, Иракийн Батлан  хамгаалах яам, Дотоод явдлын яамны албаны хүмүүс, тулалдаанд нас барсан офицер  дайчдын гэр бүлийн төлөөлөгчид парадыг үзсэн байна. 

9-нд Иракийн  ерөнхий сайд Хайдер Ал Абади: Засгийн газрын цэрэг "Исламын улс" бүлэглэлийн  эзэмшил дэх бүх нутаг дэвсгэрийг эргүүлэн авч, тулалдааны түүхэн ялалт  байгуулав. Иракийн Засгийн газар 10-ны өдрийг "Ялалтын өдөр" хэмээн тогтоож,   Ирак даяар амралтын өдөр болгоно гэжээ. 

Иракт цэргийн парад  зохиов

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хеатхер Наурт 9-нд  мэдэгдэл гаргаж энэхүү ялалтад баяр хүргээд: Иракийн терроризмын эсрэг үйл  ажиллагаа дуусаагүй байна. Америк улс Иракийн аюулгүйн армид сургуулилт,  тоноглолын тусламжаа үргэлжлүүлэн үзүүлж, "Исламын улс" дахин халдах, мөн бусад  террорист бүлэглэл өндийхөөс сэргийлнэ гэв. 


Урьхан  

Их уншсан

холбоотой мэдээ