Английн ихэнх нутгаар их цас орох тухай сэрэмжлүүлэв

2017-12-11 10:50:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Английн ихэнх нутгаар их цас орох тухай сэрэмжлүүлэв

Орон нутгийн цагаар 10-ны өглөө Английн Цаг агаарын байгууллага Английн ихэнх нутгаар их цас орох сэрэмжлүүлэг өгөв. Цаг агаарын нөхцөл байдлаас болж өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайнд болох байсан Английн хөл бөмбөгний Лигийн тэмцээний хэд хэдэн тоглолт арга буюу хойшлогдсон байна. 


Их цас Уэльс, Английн баруун, төв, зүүн, зүүн өмнөд нутагт нөлөөлнө гэж тус улсын цаг агаарын байгууллага мэдээлсэн юм. Одоо зарим нутгийн хурдны замыг хаасан бөгөөд одоогоор цас 15-20 см ороод байна. Шаардалгүй бол гэрээсээ битгий гараарай гэж цагдаагийн байгууллага ард иргэдэд анхааруулж байна. 

Шотланд, Уэльсын зарим нутагт цаг агаар хасах 10 хэм хүртэл хүйтэрсэн нь энэ оны хамгийн хүйтэн үзүүлэлт болжээ.

Их уншсан

холбоотой мэдээ