Тайвантай албаны талын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийхийг эсэргүүцнэ

2017-12-11 10:55:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Филиппин, Тайвантай хамтын ажиллагааны 7 баримт бичигт  гарын үсэг зурсан хэрэгт холбогдуулан, 8-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч  Гэн Шуан: Дипломат харилцаа тогтоосон орон Тайвантай аливаа хэлбэрийн албаны  талын хэлхээ холбоо, аливаа бүрэн эрхтэй холбоотой гэрээ хэлэлцээр, хамтын  ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахыг Хятадын тал эрс эсэргүүцнэ. Энэ  хэрэгтэй холбогдуулан Филиппиний талтай харьцсан гэжээ. 
Гэн Шуан: Хятадтай  дипломат харилцаа тогтоосон орон Тайвантай эдийн засаг, худалдаа, иргэдийн хэлхээ холбоотой байхыг бид хүлээн зөвшөөрнө. Харин Тайвантай аливаа хэлбэрийн  албаны талын хэлхээ холбоо буюу бүрэн эрхийн шинж чанартай аливаа гэрээ  хэлэлцээр, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахыг эрс эсэргүүцнэ  гэжээ. 
Филиппиний холбогдох салбар Тайвантай хөрөнгө оруулалт, баталгааны  гэрээ хэлэлцээр зэрэг албаны талын шинжтэй хамтын ажиллагааны баримт бичигт  гарын үсэг зурсан явдалд Хятадын тал нягт анхаарал хандуулж байна. Мөн энэ  асуудлаар Филиппиний талтай харьцаж байгаа. Нэг Хятадын зарчмыг журамлан сахиж,  Тайваны асуудалд оролцохгүй байж, Хятад Филиппиний харилцааг муутгахаас  зайлсхийхийг Хятадын тал Филиппиний талаас хүсэж байна гэж тэрээр онцолжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ