Олон улсын Орчин үеийн Хятад судлалын VII форум эхлэв

2017-12-11 11:05:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Олон улсын Орчин үеийн Хятад судлалын VII форум эхлэв

 10-нд Шанхай хотноо “Шинэ эриний Хятад” сэдэвт олон улсын Орчин үеийн  Хятад судлалын VII форум нээгдэж, 30 гаруй орон, бүс нутгийн 180 гаруй Хятад  судлаач хуран цугларав. 

   Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Шанхай хотын захиргаатай  хамтран 2004 оноос эхлэн олон улсын Орчин үеийн  Хятад судлалын форум арга  хэмжээг эхлүүлж, эрхэлсэн юм.

  Тус арга хэмжээ бол ХКН-ын XIX их хурал өндөрлөснөөс хойш Хятадын  зохион байгуулсан томоохон хэмжээний олон улсын эрдэм шинжилгээний анхны форум  болно. Энэ арга хэмжээнд олон улсын Орчин үеийн Хятад судлаачид нааштай хандаж  идэвхтэй оролцов. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын орлогч дарга, Төрийн  зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд эрхлэгч Цүй Юй-Ин нээлтийн ёслолыг  даргалав. 

Олон улсын Орчин үеийн Хятад судлалын VII форум эхлэв

    ХКН-ын Төв  хорооны Суртал ухуулгын газрын орлогч дарга, Төрийн зөвлөлийн  Хэвлэл мэдээллийн албаны дарга Рэнь Жянь Гүө “Шинэ эриний Хятадыг ойлгож, сайн  сайхан дэлхийг цогцолъё " сэдэвт илтгэл тавив.            Тэрээр: Шинэ эриний Хятадыг  ойлгоход шинэ үзэл бодол, шинэ магадлал, шинэ зорилт, шинэ хэтийн төлөв зэрэг  зангилаа үгсийг мэдэх хэрэгтэй. Хятад шинэ эринд шилжин орсны улмаас орчин үеийн  Хятадын тухай судлахдаа шинэ цаг үеийн Хятадын хөгжлийн улбааг сайтар судлах  хэрэгтэй гэжээ.

    Хятадын хөгжлийг сайн судалж ярих, Хятадын  аугаа их мөрөөдлийг сайн  судалж, тайлбарлах, Хятадын үнэт зүйлсийн үзлийг сайн судлах, Хятадын уужуу  сэтгэлийг судлан уламжлах гэсэн дөрвөн санаачилгыг тэрээр хуралд оролцсон  судлаачид хандан дэвшүүлсэн байна.

Олон улсын Орчин үеийн Хятад судлалын VII форум эхлэв

Олон улсын Орчин үеийн Хятад судлалын VII форум эхлэв


 

Их уншсан

холбоотой мэдээ