Бээжинд агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлнэ

2017-12-11 15:22:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжинд агаар  цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Синьхуа  агентлагийн мэдээ: 11-нд Бээжин хотноо 2 жил ажиллаж буй Азийн дэд бүтцийн  хөрөнгө оруулалтын банк Хятадад чиглэсэн анхны төслийг Бээжинд хэрэгжүүлж,  байгалийн хий нийлүүлэх хоолойн сүлжээ байгуулж, агаар цэвэршүүлэхэд туслахаар  болжээ.
 
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны албан мэдэгдэлд:  ТУЗ-өөс 250 сая ам долларын зээл олгохыг баталж, 510 тосгон, 216 мянга гаруй айл  өрхийг холбосон байгалийн хий нийлүүлэх хоолойн сүлжээг байгуулахад  зарцуулна. Тус хоолой ашиглалтад орсны дараа Бээжин хотод 650 мянган тонн  стандарт нүүрс хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 600 мянга  орчим тонноор багасгах болно гэж тэмдэглэв. 

Бээжинд агаар  цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Азийн дэд бүтцийн  хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личунь: Хятад улсын нүүрс зарцуулахаа  багасгах тухай өгсөн амлалт хүмүүсийн амьдралыг өөрчилж, хүрээлэн буй байгаль  орчныг улам сайхан болгоно. Энэ нь бидний хөрөнгө оруулахаар шийдсэн гол  шалтгаан юм гэжээ. 


Урьхан 

Их уншсан

холбоотой мэдээ