Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр гэж үзэж байна

2017-12-11 15:24:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд Тегеран хотноо  Ираны ерөнхийлөгч Рохани: Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг АНУ хүлээн  зөвшөөрсөн нь маш буруу шийдвэр гэжээ.

Ираны Үндэсний телевизийн мэдээлснээр, Рохани мөн өдөр  айлчилж очсон Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсонтой уулзах үедээ,  Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг АНУ хүлээн зөвшөөрсөн нь Ойрх Дорнодын  байдлыг улам хурцатгах болно. Ойрх Дорнодын бүс нутгийн энх тайван, тогтвортой  байдлыг хамгаалж, терроризм, хэт даврагч бүлэглэлд цохилт өгөхийн тулд Иран  хичээн зүтгэсээр ирсэн. Харин Америкийн энэ арга хэмжээ Ойрх Дорнодын бүс  нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн онцолжээ.  

Борис Жонсон: Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг  хүлээн зөвшөөрсөн Америкийг зөв шийдвэр гаргалаа гэж Их Британи үзэхгүй байна.  Терроризмд цохилт өгч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах  талаар Ираны гаргасан хүчин зүтгэлийг Их Британи сайшааж байна хэмээн  онцолжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ