Хятадын түүхт тосгонуудыг хамгаалах ажил үр дүнд хүрэв

2017-12-11 15:45:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд Бээжин хотноо "Хятадын түүхт тосгонуудыг хамгаалах ажлын тайлан 2017"-г нийтлэв. Энэ нь Хятадын түүхт тосгонууд, түүнийн соёлыг хадгалж, хамгаалсан байдлын тухай гаргасан анхны хөх ном юм.

Хөх номд тэмдэглэхдээ: Хятадын түүхт тосгонуудыг хамгаалах ажил үр дүнд хүрсэн. Хятадын түүхт тосгонуудыг хамгаалах ажил 2003 онд "Хятадын эртний түүх, соёлтой тосгон"-ыг шалгаруулах ажлаас эхэлсэн бөгөөд 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ 10 гаруй жилийн хугацаанд, үр ашигтай хамгаалах механизм, хамгаалах олон янзын арга хэмжээ авч, олон арван эртний барилга байгууламжийг цаг тухайд нь сэлбэн засаж, үр ашигтай хамгаалж чадсан бөгөөд түүхт тосгонуудын устах хурдыг үр ашигтай сааруулж чадсанаар хамгаалах ажил чамламгүй амжилтад хүрсэн гэжээ.

"Хятадын түүхт тосгонуудыг хамгаалах ажлын тайлан 2017"-г Хятадын Жүннань их сургууль, Гуанмин өдрийн сонины судалгааны төв, НШУА-ийн Сурвалж бичгийн хэвлэлийн газар хамтран нийтэлж байна.


Их уншсан

холбоотой мэдээ