Ши Жиньпин чухал заавар өгөв

2017-12-11 15:51:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин чухал заавар  өгөв

Синьхуа агентлагийн мэдээ:  ХКН-ын  Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв  зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан чухал заавар гаргаж, "дөрвөн суртал"-ыг цаашид  өөрчилж, хэв суртлын бүтээн байгуулалтыг хэзээ ч орхигдуулж болохгүй  гэжээ. 

Тэрээр Синьхуа агентлагийн нийтэлсэн "Хэлбэрдэх үзэл, хүнд  суртлын шинэ хандалгаас сэрэмжилье" сэдэвт өгүүллийн дагуу заавар гаргасан юм.  Ши Жиньпин: Өгүүлэлд харуулсан байдал нь өнгөн талаас харахад шинэ байдал хэдий  ч уг үндсээр нь шинжилбэл хуучин асуудал юм. "Дөрвөн суртал"-ын асуудал  засаршгүй бөгөөд дахин давтах чанартай гэдгийг харуулж байна. Олон байгууллага  нэгж өөрийн байдлаа задлан шинжилж, зөрөөтэй талаа хайж, гол зөрчил оршиж буй  асуудлын дагуу хүчин төгөлдөр арга хэмжээ авч засан сайжруулах ёстой. Бүх шатны  удирдах боловсон хүчин үлгэр жишээ үзүүлж, "Анхны зорилтоо үл мартан, үүрэг  хариуцлагаа бат санах"  сэдэвт сургалтын явцад хэлбэрдэх үзлийг тэвчин, сайн үр  дүнд хүрэхийг баталгаажуулах ёстой гэжээ. 


Урьхан 

Их уншсан

холбоотой мэдээ