ДХБ-ын сайд нарын хурал эхлэв

2017-12-11 16:03:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДХБ-ын сайд нарын хурал эхлэв

12-р сарын 10-13-нд Аргентиний нийслэл Буэнос Айрес хотод  ДХБ-ын сайд нарын 11 дэх хурал болж байна. Хятадын Худалдааны сайд Жүн Шань  тэргүүтэй төлөөлөгчид энэ удаагийн хуралд оролцож байна. Аргентиний ерөнхийлөгч  Макри, ДХБ-ын ерөнхий захирал Азеведо, ДХБ-ын сайд нарын 11 дэх хурлын дарга  Маркола нарын зэрэг зочид 10-ны нээлтэд оролцов.

ДХБ-ын дээд  хэмжээний хурал анх удаагаа Өмнөд Америк тивд болж буй нь энэ юм. ДХБ-ын 164  гишүүн орны сайд нар тус байгууллагын хоёр жилийн турших ажлыг хянан хэлэлцэж,  олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн хөгжлийн чиглэлийг судлан хэлэлцэж,  бодит сэдвээр үр дүнд хүрэхээр хичээх болно.

ДХБ-ын ерөнхий  захирал Азеведо нээлтийн ёслолд үг хэлэхдээ: Тариф, худалдааны ерөнхий  хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш, дэлхийн эдийн засгийн хөгжилд ДХБ чухал  үүрэг гүйцэтгэсээр ирсэн байна гэжээ.   

"70 жилийн өмнө  Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр байгуулснаас хойш бид дэлхийн эдийн засгийн  хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн орнууд хоорондын найрсаг, тогтвортой  харилцааг хөгжүүлсээр ирсэн. 70 жилийн турш олон улсын худалдааны хэмжээ 26  дахин нэмэгдэж, одоо дэлхийн жилийн худалдааны хэмжээ 16 их наяд ам.долларт  хүрээд байна. Манай гишүүн орнуудын тоо эдийн засгийн 23 том орон байснаасаа янз  бүрийн эдийн засгийн хөгжилтэй улс орон, бүс нутгийн 164 орныг  багтаасан бөгөөд бас олон орнууд нэгдэх хүсэлт гаргаад байна. Өнөөдөр дэлхийн  худалдааны байгууллагын гишүүн орнуудын худалдааны хэмжээ дэлхийн нийт хэмжээний  98 хувийг эзэлж байна. Бид дэлхийн эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр  оруулж, цөөнгүй хүмүүсийг ядуурлаас гаргаж чадсан юм."

Тариф, худалдааны  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсны 70 жилийн ойн нээлтийн ёслолд Аргентины  ерөнхийлөгч Макри, Бразилийн ерөнхийлөгч Темер, Уругвайн ерөнхийлөгч Баскес,  Парагвайн ерөнхийлөгч Картес, Чилийн гадаад хэргийн сайд, Мексикийн эдийн  засгийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга, Перу улсын гадаад худалдааны, аялал  жуулчлалын яамны сайд зэрэг төлөөлөгчид "Буэнос Айресын тунхаглал"-д гарын үсэг  зурав. "Тунхаглал"-д олон талт худалдааны механизм нь олон улсын худалдааны  боломж, өрсөлдөөний эсрэг хамгийн сайн бодлого гэдгийг онцолж, олон талт  худалдааны механизмыг баримтлахын чухлыг цохон тэмдэглэв.

Аргентины  ерөнхийлөгч Макри хэлсэн үгэндээ: Дэлхийн худалдааны байгууллагад тулгарч буй  асуудлыг зөвхөн илүү нээлттэй олон талт худалдааны арга замаар шийдвэрлэх ёстой  гэжээ.

Манай ажлын  зорилт бол илүү олон хүмүүст дэлхийн худалдаанаас үр ашиг хүртээж, илүү олон  ажлын байр бий болгох зорилготой юм. Гэвч өрсөлдөөн сорилт ч их байна. Бид  худалдааны ивээх үзлийн улмаас дүрэм зөрчдөг орчинд байж болохгүй. ДХБ-д учирч  буй асуудлыг улам нээлттэй олон талт худалдааны арга замаар зохицуулах ёстой,  харин даяаршлын эсрэг арга замаар шийдвэрлэхгүй гэжээ.
 
Энэ удаагийн хурлын үеэр, ДХБ-ын гишүүн орнуудын төлөөлөгч  Дохагийн хэлэлцээрийг үргэлжлэн ахиулж, олон улсын худалдааны шинэ дүрэм журам  тогтоох болно. Үүнд хөдөө аж ахуйн гаалийн татварыг бууруулж, нөхөн олговрыг  багасгах, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулж, үйлчилгээний  худалдааг өргөтгөх амлалт зэргийг үргэлжлэн эрчимжүүлэх зорилготой юм. Хурлаар,  талууд мөн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын шинэ  дүрмийг тогтоохоор хичээх болно. 

Одоо дэлхийн худалдааны хамтын  ажиллагааны механизмд зохицуулалт хийх, худалдааны даяаршлын явцад худалдааны  ивээх үзэл тулгарах зэрэг сорилт нүүрлэж байна. Иймээс хурлын үр дүнд зохих  хэмжээгээр нөлөөлж мэднэ гэж шинжээчид үзэж байна. ДХБ-ын ерөнхий захирал  Азэдово үүнээс өмнө Женевт сайд нарын хэмжээний хурлын бэлтгэл ажлын ахицыг  танилцуулах үеэр хэлэхдээ: Маш олон бодит асуудлын талаарх санал зөрөлдөөнийг  зохицуулаагүйн улмаас талуудын хурал одоо хүртэл тохиролцоонд хүрээгүй байна.  Хэд хэдэн чухал хэлэлцээрийн асуудлаар талууд мөн л санал зөрөлдөөн ихтэй байна  гэжээ. 

 

Их уншсан

холбоотой мэдээ