Наньжиний хядлага бол дайны гэмт хэрэг мөн

2017-12-11 16:47:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Наньжиний их хядлагын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны үеэс "Наньжиний их хядлага" хэмээх хэллэг түгээмэл яригдаж, Еврейчүүдийн дунд үйлдсэн нацистуудын их хядлагатай адилхан бөгөөд хэт барууныг баримтлагч япончууд дээрх хэргийг дайны дараах цуурхал хэмээн маргасныг хүчтэй няцаасан байна.

Үүнээс өмнө, эрдэмтэд нийтдээ, "Наньжиний их хядлага" хэмээх хэлц хамгийн анх буюу 1938 оны 4-р сарын 5-нд "Шижие Жаньван" хэмээх олон нийтэд зориулагдсан хятад сэтгүүл дээр гарч байжээ.

Наньжиний их хядлагын түүх, Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн дэд судлаач Хү Зүөраний сүүлийн үеийн судалгаанаас үзвэл, гадаадын хүмүүс энэ түүхэн бодит байдлыг гүйцэд сайн ойлгодог юм байна. Хү Зүөрань: 1937 оны 12-р сарын 15 буюу Наньжиний их хядлага эхлээд удаагүй байх үед, "Чикагогийн өдрийн сонин"-д Наньжиний их хядлагын тухай мэдээлсэн байна. Энэ нь бас ч дэлхий дахинд япон цэргийн хүчирхийллийн үйл ажиллагааг илчилсэн анхны нээлттэй мэдээлэл юм.

Эрдэмтэд үзэхдээ, Наньжиний их хядлага эхэлсний дараа, тэр нь гадаад дотоодод хүлээн зөвшөөрөгдсөн Японы түрэмгийлэгчдийн үйлдсэн ноцтой хүчирхийллийн хэрэг бөгөөд Японы харгис армийн Наньжинд үйлдсэн баллаж чадашгүй гэмт хэрэг болохыг түүхийн эдгээр материал дорвитой нотолж байна гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ