Талууд Солонгосын хойгийн асуудалд хянуур хандах ёстой

2017-12-11 17:46:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх хэлэлцээрийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Галлуччи: "АНУ, БНСУ хоёр цэргийн сургуулилтаа зогсоож, БНАСАУ цөмийн зэвсгээ орхих" тухай Хятад улсын санаачилгыг бодолцох хэрэгтэй хэмээн санал болгосон байна. Үүнтэй холбогдуулан 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан: Талууд Хятадын санаачилгыг авч үзэж, эхлээд өнөөгийн Солонгосын хойгийн асуудлаар "сөргөлдсөн байдал"-аас гарч, хэлэлцээрийг дахин эхлүүлэх шаардлагатай нөхцөл, уур амьсгалыг бий болгоно гэдэгт найдаж байна гэжээ.

1994 онд Женевт АНУ, БНАСАУ "Хойд Солонгосын цөмийн асуудлаархи гэрээ хэлэлцээр"-г үзэглэхэд Галлуччи чухал үүрэг гүйцэтгэж байсан юм. Америк, Хойд Солонгос хэлэлцээрийн арга замаар харилцан итгэлцлийг бий болгож чадвал, Хойд Солонгос цөмийн зэвсгээ орхих магадлалтай хэмээн тэр үзэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ