Энхийг сахиулах армид чиглэсэн халдлагыг буруушаав

Уртнасан 2017-12-11 19:43:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ-аас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад суугаа  энхийг сахиулах армид чиглэсэн халдлагыг Хятадын тал зэмлэн буруушааж байна.  Түүнчлэн БНАКУ-ын асуудал энх тайвнаар зохицуулагдахыг урагшлуулах, Африкийн бүс  нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад эерэг үүрэг гүйцэтгэхэд бэлэн  байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лу Кан 11-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд  хэллээ.

НҮБ-ын энхийг сахиулах арми орон нутгийн цагаар 7-ны  орой БНАКУ-ын зүүн нутгийн Умард Киву мужид халдлагад өртөж, Танзани иргэншилтэй  энхийг сахиулагч 15 цэрэг нас барж, БНАКУ-ын 5 цэрэг амиа алджээ. НҮБ-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга Антонио Гутерриш гаргасан мэдэгдэлдээ: энэ хэрэг бол сүүлийн хэдэн жилд гаргасан энхийг сахиулах арми халдлагад өртсөн хамгийн хүнд  ноцтой хэрэг юм. Халдлага үйлдэгчийг хуулиар шийтгэхийг БНАКУ-ын засгийн газарт уриалж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ