Эдийн засгийн даяршлал, олон талт худалдааны тогтолцоог хамгаалана

2017-12-12 09:43:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ДХБ-ын   Сайд нарын хэмжээний XI хурал 11-нд бүгд хурал хийв. Хятадын төлөөлөгчдийн   тэргүүн, Худалдааны сайд Жүн Шань үг хэлж, Хятад улс эдийн засгийн даяршлал,   олон талт худалдааны тогтолцооны эрс шийдвэртэй хамгаалагч байсаар байна гэж   онцлов.

Энэ оны 10-р сард ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдаж, Ши   Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг батлан   тогтоов. Хятад улс олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, нээлттэй хэлбэрийн   дэлхийн эдийн засаг болгохын төлөө явах болно гэж Ши Жиньпин тус их хурлын   тайландаа тэмдэглсэн юм хэмээн Жүн Шань хэлсэн байна. 

Тэрээр: Хятад улс   ирэх жилийн 11-р сард Шанхай хотод Хятадын Олон улсын анхны импортын яармаг   зохион байгуулна. Энэ бол Хятадын эдийн засгийн даяршлал, худалдааны чөлөөт   байдлыг ахиулах бодит үйл ажиллагаа, мөн дэлхийн уужуу, харилцан хөнгөлөлтэй   хөгжлийг ахиулахын төлөө Хятадын гаргах гэж буй олон нийтийн бүтээгдэхүүн мөн.   Хятад улс яармагт орооцох улс орнуудад хялбар нөхцөл бүрдүүлэх бөгөөд хөгжиж буй   орнууд, буурай хөгжилтэй оронд улам их хөнгөлөлт үзүүлэх болно. Талууд энэ   яармагт идэвхтэй оролцхыг сайшаана гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ