Хятадын экологио сайжруулсан туршлага дэлхий дахиныг сэнхрүүлж байна

2017-12-12 09:51:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ-ын Байгаль орчны газрын гүйцэтгэгч дарга Ерик Солхейм 11-нд хэвлэлд өгсөн  ярилцлагадаа, байгаль орчныг засан сайжруулах талаар Хятадын техник, туршлага  дэлхийн дахиныг сэнхрүүлж байна гэжээ.

Солхейм: 30 гаруй жилийн турш  Хятад улс эдийн засгийн хөгжлийн асар их амжилт олсон. Гэвч үүний зэрэгцээ  байгаль орчны талаар зарим хохирол амссан. Ийм учраас Хятад улс өдгөө хөгжил,  байгаль орчныг засах ажлыг зэрэг хийж, ядуурлаас гаргах ажлыг хийхийн зэрэгцээ  байгаль орчноо хамгаалах ажлыг эрчтэй хийж байна гэжээ.  

Тэрээр: НҮБ-ын Байгаль орчны  газар Хятадын экологийн соёлч боловсон  байдлын байгуулалтад ихээхэн найдлага  тавьж байна. Хятад улс "нэг бүс нэг зам"-ын санаачлага зэргээр дамжуулан энэ  үзэл ойлголтоо гадаадад түгээхийг хүсэж байна. Миний хувьд үзэсгэлэнт сайхан  Хятад орон гэдэг бол зөвхөн хятадууд өөрийнхөө байгаль орчныг хамгаалах төдий  биш, мөн дэлхий дахинтай хамтдаа энэ ажил үйлсийг ахиулна гэдэгт итгэлтэй байна  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ