Хоёр орны харилцааны чиглэлд зөв сонголт хийх шаардлагатай

2017-12-12 09:56:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-ын мэдээ: 11-нд, Энэтхэгийн Шинэ Дели хотод Хятадын ГХЯ-ны  сайд Ван И, Хятад, Орос, Энэтхэгийн гадаад хэргийн сайд нарын XV уулзалтад  оролцох үеэр Энэтхэгийн Үндэсний аюулгүйн асуудал хариуцсан зөвлөх Ажит Кумар  Довальтай уулзсан байна. 
Ван И: Одоо Хятад,  Энэтхэгийн харилцаа чухал үедээ байна. Хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн  чиг хандлагын хүрээнд хоёр тал зөв сонголт хийх шаардлагатай боллоо. Хятад,  Энэтхэг бол дэлхийд нөлөөтэй их гүрэн. Иймээс хоёр талын харилцааг алс хэтийн,  дэлхийн өнцөг булан бүрээс харж үзэх ёстой. Хоёр орон ялангуяа стратегийн хэлхээ  холбоогоо эрчимжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, түүхээс үлдэж ирсэн  асуудал, хоёр орны харилцаанд оршиж буй зарим асуудлыг хоёр орны харилцааны  чухал байранд тавин нааштай зохицуулж, улс төржих, ээдрээ гарахаас зайлсхийж,  Хятад-Энэтхэгийн харилцааны хөгжилд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх  хэрэгтэй гэжээ. 
Кумар Доваль: Энэтхэг, Хятад бол  Азийн их гүрэн бөгөөд өнө эртнээс найрсаг хэлхээ холбоотой юм. Хоёр орны нийтлэг  ойлголт санал зөрөлдөөнөөс хамаагүй илүү байгаа. Хоёр талын харилцаанд оршиж буй  зарим асуудал хоёр орны харилцааны хөгжлийн гол тал, алсын зорилтод нөлөөлөхгүй юм. Хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагын чухал асуудалд хоёр тал зөв  сонголт хийх шаардлагыг Энэтхэгийн тал сайшааж байна. Хятадтай хамт стратегийн  харилцан итгэлцлээ байнга нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнөө эв зүйтэй зохицуулж,  хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг урагшлуулахад Энэтхэгийн  тал бэлэн байна хэмээн  онцолжээ. 



 

Их уншсан

холбоотой мэдээ