Ван И, Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцов

2017-12-12 10:18:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван И, Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцов

12-р сарын 11-нд, Шинэ Дели хотноо Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, Хятад, Орос, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нарын 15-р уулзалтад оролцов.

Ван И: Хятад, Орос, Энэтхэгийн хамтын ажиллагааны механизм байгуулагдсан нь дэлхий олон туйлтай болох болон олон улсын харилцааны ардчиллын хандлагыг дагаж, гурван орны, мөн тус бүс нутгийын төдийгүй дэлхий дахины ашиг сонирхолд нийцэж байна. Өнгөрөн 15 жилийн турш, гурван талын хамтын хүчин зүтгэлээр, Хятад, Орос, Энэтхэгийн хамтын ажиллагаа улам нягтарч, маш их нөөц хүчтэй байгаагаа харууллаа. Өнөөгийн дэлхий том хөгжил өөрчлөлт, том зохицуулалтын эрин үед оршиж, тогтворгүй, тодорхой бус хүчин зүйл илэрхий нэмэгдэв. Хятад, Орос, Энэтхэг өрнөн хөгжиж буй шинэ зах зээлтэй орон болсны хувьд, олон улсын байдлын өөрчлөлтөд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, өнөөгийн дэлхийн тогтвортой, тодорхой хүчин болох ёстой гэжээ.

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Сушма Свараж нар хэлэхдээ: Олон улсын нарийн төвөгтэй, олон өөрчлөлттэй өнөөгийн байдалд, Хятад, Орос, Энэтхэг гурван орон НҮБ, Их 20, БРИКС-ийн хамтын ажиллагаа, ШХАБ зэрэг олон талт механизмыг ашиглаж, бүс нутгийн мөргөлдөөн, эдийн засгийн хөгжил, терроризмын эсрэг, цаг уурын өөрчлөлт, мөн 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг халуун цэгийн асуудал, дэлхийн үйл хэрэг дунд уялдаа, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, улам шударга, ардчилсан, олон улсын дэглэм байгуулах ёстой. Хятад, Орос, Энэтхэгийн хамтын ажиллагаа нээлттэй ил тод байж, гуравдагч талд чиглээгүй учраас, шинэ зах зээлтэй орон, хөгжиж буй орны хамтын ашиг сонирхлыг хамгаалах, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад тустай юм гэжээ.

Уулзалтын дараа, тус гурван орон хамтарсан албан мэдээ нийтлэв. 


Их уншсан

холбоотой мэдээ