Дэлхий дахинд тодорхой, зөв энерги авчрах ёстой

2017-12-12 10:24:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхий дахинд тодорхой, зөв энерги авчрах ёстой

12-р сарын 11-нд, Шинэ Делид Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, Хятад, Орос, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нарын уулзалтын дараа, сэтгүүлчид хэлэхдээ: Өнөөгийн дэлхийд том хөгжил өөрчлөлт, том зохицуулалт тулгарч, тогтворгүй, тодорхой бус чанар илэрхий нэмэгдэж байна. Хятад, Орос, Энэтхэг гурван орон дэлхийд нөлөөтэй, шинэ зах зээлтэй гол орнууд болсны хувьд, олон улсын хариуцлагаа ухамсарлаж, стратегийн уялдаа холбоогоо эрчимжүүлж, олон улсын байдлыг тогтворжуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, өнөөгийн дэлхий ертөнцөд улам тодорхой, эерэг эрч хүч авчрахад бэлэн байна гэжээ.

Ван И: Хятад, Орос, Энэтхэг гурван орон бүгд хөгжин мандах түүхэн зангилаа үедээ байгаа бөгөөд дотоод бодлогын талаар их төстэй учир гурван тал харилцан суралцаж, хамтдаа хөгжин дэвших шаардлагатай юм. Хоёр талт харилцааг эрчимжүүлж, гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, гурван орон тус тусын хөгжлөө биелүүлэхийн зэрэгцээ бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжилд зохих хувь нэмрээ оруулах зэргийг гурван тал зөвшөөрсөн байна гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ